Өнөөдөр үдээш хойш УИХ хуралдана
2009.12.09

Өнөөдөр үдээш хойш УИХ хуралдана

Өнөөдөр үдээш хойш УИХ-ын чуулган хуралдахаар болсон байна. Чуулган 15.00 цагаас эхлэн хуралдаж, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, 2010 оны Хүн ам, орон сууцны улсын ээлжит тоологын тов өөрчлөн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Харин чуулганы хуралдаанаас өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо гэсэн байнгын хороод хуралдахаар боллоо.

Дашрамд сануулхад маргааш өглөө 10 цагт УИХ "Ардчилсан хувьсаглын 20 жилийн ойн" хүндэтгэлийн хуралдаан хийхээр төлөвлөөд байгаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.