Хуралдаанд идэвхтэй оролцдог гишүүдийг нэрлэжээ
2009.11.20

Хуралдаанд идэвхтэй оролцдог гишүүдийг нэрлэжээ

УИХ-ын Тамгын газраас 2009 оны намрын ээлжит чуулганы хуралдааны 11 дүгээр сарын 01-нээс11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ирцийн мэдээг танилцуулжээ.


УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганы Байнгын хороодын хуралдаан 2009 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 19 удаа 21 цаг 53 минут хуралдсан байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүдээс давхардсан тоогоор нийт дотоод, гадаад томилолт болон чөлөөтэй-47, өвчтэй-11 удаа хүндэтгэх шалтгаанаар Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй байна. Харин гишүүд Байнгын хороодын хуралдаанд хоцроогүй аж.

11 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр нийт 14 удаа 10 цаг 11 минут Байнгын хорооны хуралдааныг тасалжээ. Нэрэлвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 3 удаа буюу 3 цаг 25 минут, Л.Гүндалай 2 удаа буюу 1 цаг 40 минут, Х.Бадамсүрэн 1 удаа, Д.Энхбат 1 удуаа тус тус тасалсан байна.

Харин 15 хоногт Чуулганы нэгдсэн хуралдаан 2009 оны 11 сарын 01-нээс 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5 өдөрт 7 удаа 22 цаг 15 минут хуралджээ.

Энэ хугацаанд Чуулганы нэгдсэн хуралдаанд байнга идэвхтэй оролцсон гишүүдийг дурдвал, Н.Ганбямба, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Дондог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар, Х.Жекей нар байлаа.

Давхардсан тоогоор УИХ-ын гишүүдээс дотоод болон гадаад томилолттой 7, чөлөөтэй-24, өвчтэй-7 удаа хүндэтгэх шалтгаанаар Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүд харин таслаагүй, жигд сайн оролцсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.