Хэн нь хамгийн их хурал тасалсан бэ?
2009.11.16

Хэн нь хамгийн их хурал тасалсан бэ?

УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулган эхэлснээс хойшхи УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон байдлыг 10 дугаар сарын ирцээр хүргэж байна.


2009 оны 10 дугаар сарын 1-нээс 30-ныг хүртэл УИХ-ын Байнгын хороод нийт 26 удаа 36 цаг 15 минут хуралджээ.

Өнгөрөгч 10 дугаар сард УИХ-ын гишүүдээс дотоод, гадаад томилолтоор давхардсан тоогоор нийт чөлөөтэй 114, өвчтэй 33 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй байна.

Харин 25 гишүүн давхардсан тоогоор шалтгаангүйгээр нийт 30 удаа 54 цаг 10 минут Байнгын хорооны хуралдааныг тасалжээ.

Дэлгэрэнгүй танилцуулбал, Л.Гантөмөр гишүүн 4 удаа 4 цаг 45 минут, Ц.Дашдорж 3 удаа 7 цаг 25 минут, Д.Одбаяр 3 удаа 6 цаг 35 минут, Н.Батбаяр 3 удаа 3 цаг 05 минут, Р.Гончигдорж 2 удаа 5 цаг 30 минут, Э.Бат-Үүл 2 удаа 4 цаг 55 минут, Х.Наранхүү 2 удаа 3 цаг 55 минут, Д.Загджав 2 удаа 2 цаг 15 минут, С.Оюун 2 удаа 2 цаг 10 минут, Б.Чойжилсүрэн 1 удаа 2 цаг 45 минут, Б.Бат-Эрдэнэ 1 удаа 2 цаг 40 минут, Ц.Шинэбаяр 1 удаа 2 цаг, Ш.Сайхансамбуу 1 удаа 1 цаг 35 минут, О.Чулуунбат 1 удаа 1 цаг 35 минут, Х.Баттулга 1 удаа 1 цаг 30 минут, Ж.Энхбаяр 1 удаа 1 цаг 30 минут тус тус тасалсан байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2009 оны 10 дугаар сарын 01-нээс 31-нийг хүртэл нийт 11 өдөрт 18 удаа 35 цаг 35 минут хуралджээ.

Энэ хугацаанд УИХ-ын 6 гишүүн давхардсан тоогоор хүндэтгэх шалтгаангүйгээр нийт 3 удаа 19 цаг 15 минут нэгдсэн хуралдааныг тасалсан байна.

Тухайлбал, Д.Энхбат гишүүн 2 удаа 4 цаг 50 минут хурлаа тасалсан бол Г.Баярсайхан, Д.Батбаяр, Л.Гүндалай, С.Оюун, С.Эрдэнэ нарын гишүүд тус бүр 1 удаа 2 цаг 05 минутаас 3 цаг 25 минут хүртэл нэгдсэн хуралдааныг тасалсан аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.