Сарын сүүлийн хагаст гишүүдийн ирц жигд байлаа
2009.12.02

Сарын сүүлийн хагаст гишүүдийн ирц жигд байлаа

/УИХ-ын ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НААС11 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ИРЦИЙН МЭДЭЭ/
Байнгын хороод:
Байнгын хороодын хуралдаан 2009 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13 удаа 11 цаг 50 минут хуралдсан байна. 

2009 оны 11 дүгээр сард нийт давхардсан тоогоор УИХ-ын гишүүдээс дотоод, гадаад томилолттой болон чөлөөтэй-28, өвчтэй-7 удаа хүндэтгэх шалтгаанаар Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй аж.

Харин 11 дүгээр сарын сүүлийн хагаст гишүүд Байнгын хороодын хуралдаанд ер хоцроогүй боловч 3 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр нийт 5 удаа 4 цаг 45 минут Байнгын хорооны хуралдааныг тасалсан мэдээтэй байна.
Дэлгэрэнгүй танилцуулбал:

Гишүүдийн нэр Хэдэн удаа тасалсан Тасалсан нийт цаг, минут
1 Б.Чойжилсүрэн 2 удаа 2 цаг 25 минут
2 Ө.Энхтүвшин 2 удаа 1 цаг 25 минут
3 Д.Арвин 3 1 удаа 55 минут
Чуулганы нэгдсэн хуралдаан:

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2009 оны 11 сарын 16-наас 2009 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 өдөрт 8 удаа 14 цаг 20 минут хуралджээ.

Энэ хугацаанд Чуулганы нэгдсэн хуралдаанд цаг хоцролгүй байнга идэвхтэй оролцсон гишүүдийг дурдвал Н.Ганбямба, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Дондог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Очирбат, Ж.Сүхбаатар, Х.Жекей, З.Энхболд нар байгаа аж.
Давхардсан тоогоор гишүүдээс дотоод болон гадаад томилолттой 19, чөлөөтэй-27, өвчтэй-10 удаа хүндэтгэх шалтгаанаар Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна.

Харин дурдсан хугацаанд Чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүд таслаагүй, жигд сайн оролцлоо гэж УИХ-ын ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.