
Х.Бадамсүрэн , Р.Буд, Ч.Улаан нарын нэрийг дэвшүүлжээ
МАХН-ын бүлэг Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг шинээр нэр дэвшүүлжээ. Тус дэд хорооны даргаар өмнө нь УИХ-ын гишүүн Д.Арвин ажиллаж байсан.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон тул оронд нь шинэ хүн нэр дэвшүүлсэн гэж хэллээ. Харин Нутгийн хөгжлийн удирдлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Загджав, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Р.Буд, Тусгай хяналтын хэлтсийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Халдашгүй байдлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг үргэлжлүүлэн томилуулахаар бүлгийн гишүүд санал нэгджээ.