Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөхөөр болов
2009.12.25

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөхөөр болов

Тус түр хороо нь Хүний хөгжил сангаас иргэдэд нийгмийн халамж үйлчилгээг бодитой хүртээмжтэй хүргэх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, эдгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг тооцох, бодлогын хувьд нэгдмэл цогц байдлаар авч үзэх, уялдаа холбоог хангах, шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулах чиг үүрэгтэй ажиллахаар төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд ‘’Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо’’-ны бүрэлдхүүний тоог төсөлд зааснаар батлах түр хорооны гишүүний орон гарсан нөхцөлд л бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд гишүүд санал нэгтэй дэмжсэнийг санал, дүгнэлтэнд дурджээ.УИХ-ын гишүүн З.Энхболд түр хороо нь үүргээ биелүүлээд татан буугдах биш, харин ч цаашид байнгын ажиллагаатай байлгамаар байна гэсэн бол гишүүн Э.Бат-Үүл нэгдсэн бүртгэл, мэдээлэл нь Монгол Улсын цаашдын хөгжил дэвшил, ирээдүйтэй холбоотой асуудал. Хүнээ бүртгэе гэвэл хөрөнгөө бүртгэ гэсэн үг бий.

Хөрөнгийн бүртгэл хэмээх адармаатай, төвөгтэй ажлыг зөв уялдуулж бүртгэлжүүлэхийн ач холбогдлыг санууллаа.Ийнхүү дээрх тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн 86 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүлэхээр болов.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь өчигдөр Эдийн засгийн Байнгын хороо хаалттай хуралдаж, санал, дүгнэлтээ гаргасан ‘’Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай’’ УИХ-ын тогтоолын төсөл байсан бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж танилцуулсан.Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Түүнчлэн уг тогтоолын төслийг хэлэлцсэн Төсвийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд Төсвийн Байнгын хороо санал, дүгнэлтэндээ банкны системийн үйл ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд бонд гаргаснаар хэн нэгний алдаа дутагдалд хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй, нөгөө талаас төрөөс иргэдийн хадгаламжинд гаргасан баталгааг хэрэгжүүлэхгүй байх нь дараа дараагийн банкуудыг эрсдэлд оруулж болзошгүй тул үнэт цаас гаргах нь зайлшгүй авах арга хэмжээний нэг хэлбэр гэж үзсэн байна.Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нэгэнт Байнгын хороогоор хаалттай хуралдаад дэмжсэн уг тогтоолын төслийг шууд санал хураалтаар батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасны дагуу санал хураахад гишүүдийн 70,4 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр тус тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.