УИХ-ын 47-р тогтоол
тогтоол
2008 оны 05 сарын 23 өдөр Дугаар 47 Төрийн ордон, Улаанбаатар хот
Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт батлах тухай
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- Дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор "Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
- Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтаан жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай. /Энэ заалад 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
- Төсвийн орлогын эх үүсвэр болон барилга байгууламжийн ажлыг ач холбогдол, хөрөнгө оруулалт, үр өгөөж, ашигт малтмалын орд газруудын дэд бүтцийн бүтээн байгуулалттай уялдуулан дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа үлдсэн 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус улсын төсвөөс олгох, гүйцэтгэгчид Засгийн газраас вексель, өрийн бичиг гаргах замаар төлбөрийг баталгаажуулах зарчим баримтлахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй. /Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугээр тогтоолоор нэмсэн/
- Энэ тогтоолын хавсралтад заасан авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон объектуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн гүйцэтгэгчийг нь тендер шалгаруулалтаар болон шууд сонгон гүйцэтгүүлэхдээ төсөв, үнийн өсөлттэй уялдуулан хугацаа, төсөвт өртгийг нарийвчлан тооцохыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай. /Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугээр тогтоолоор нэмсэн/
- Энэ тогтоолыг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугээр тогтоолоор өөрчилсөн/
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
тогтоол
2009 оны 07 сарын 02 өдөр Дугаар 49 Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт батлах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 3, 4 дэх заалт нэмсүгэй:
"З.Төсвийн орлогын эх үүсвэр болон барилга байгууламжийн ажлыг ач холбогдол,
хөрөнгө оруулалт, үр өгөөж, ашигт малтмалын орд газруудын дэд бүтцийн бүтээн байгуулалттай уялдуулан дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа үлдсэн 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус улсын төсвөөс олгох, гүйцэтгэгчид Засгийн газраас вексель, өрийн бичиг гаргах замаар төлбөрийг баталгаажуулах зарчим баримтлахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоолын хавсралтад заасан авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон объектуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн гүйцэтгэгчийг нь тендер шалгаруулалтаар болон шууд сонгон гүйцэтгүүлэхдээ төсөв, үнийн өсөлттэй уялдуулан хугацаа, төсөвт өртгийг нарийвчлан тооцохыг Засгийн газар /С,Баяр/-т даалгасугай."
2.Мөн тогтоолын 2 дахь заалтын "уг объектыг ашиглалтад хүлээж авсаны дараахь эхний жил 30 хувь, 2 дахь жил 30 хувь, 3 дахь жил 40 хувиар тус тус тооцон" гэснийг "төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтаан" гэж, 3 дахь заалтын дугаарыг "5" болгон тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛУЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолын хавсралт
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭН ДАРАА ТӨЛӨГДӨХ
НӨХЦӨЛТЭЙГЭЭР БАРИХ АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
Д/д
Авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн нэр Хэмжих нэгж /км/ Баригдах хугацаа Төсөвт
өртөг
/сая төг/
I. АВТОЗАМ
1 Өлгий - Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто зам 45 2009-2010 9,000.0
2 Тосонцэнгэл - Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто зам 542 2010-2016 135,500.0
3 Мөрөн /Хөвсгөл/ - Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто зам 152 2011-2012 37,750.0
4 Мөрөн /Хөвсгөл/ - Тариат чиглэлийн хатуу хучилттай авто зам 100 2008-2010 22,000.0
5 Манхан - Зэрэг - Дарви чиглэлийн хатуу хучилттай авто зам 100 2009-2011 27,000.0
6 Арвайхээр - Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай авто зам 107 2008-2009 23,540.0
7 Баянхонгор - Алтай чиглэлийн хатуу хучилттай авто зам 128 2010-2012 32,750.0
8 Улаанбаатар - Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто зам 100 2008-2009 22,000.0
9 Мандалговь - Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто зам 163 2008-2011 38,050.0
10 Даланзадгад - Тавантолгой - Оюутолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам 251 2008-2010 73,900.0
11 Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн хатүу хүчилттай авто зам 143 2008-2011 33,800.0
12 Өндөрхаан - Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам 210 2009-2012 52,500.0
13 Түмэнцогт - Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто зам 100 2009-2010 23,500.0
14 Баруун-Урт - Эрдэнэцагаан - Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам 290 2008-2010 68,150.0
15 Сайншанд - Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам 30 2008-2010 7,500.0
16 Хужирт - Төвхөн хийд - Орхоны хүрхрээ -Найманнуур - Уянга чиглэлийн хатуу хучилттай авто зам 138 2009-2011 30,400.0
17 Архангай аймгийн Донгой - Чулуутын чиглэлийн хатуу хучилттай авто зам 55 2009-2011 12,000.0
18 Архангай аймгийн Тэрхийн гүүр - Хангай чиглэлийн хатуу хучилттай авто зам 22 2009-2011 4,400.0
19 Архангай аймгийн Бэлх - Өндөр-Улаан чиглэлийн хатуу хучилттай авто зам 6 2009-2011 1,200.0
20 Архангай аймгийн Цэнхэр сумыг дайрсан төв замаас Халуун ус чиглэлийн хатуу хучилттай авто зам 30 2009-2010 6,000.0
21 Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам 63 2008-2010 15,750.0
22 Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар - Цагааннуур - Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто зам 135 2008-2010 33,750.0
23 Дулаанхаан - Ерөө - Хүдэр чиглэлийн хатуу хучилттай авто зам 113 2008-2010 28,250.0
24 Сэлэнгэ аймгийн Баянгол - Мандал чиглэлийн хатуу хучилттай авто зам 48 2008-2010 12,000.0
25 7 буудлаас Шарга морьтын ам хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт /Улаанбаатар хот/ 10 2009 5,500.0
26 Бэлх - Сэлх чиглэлийн хатуу хучилттай авто зам /Улаанбаатар хот/ 5 2009 1,200.0
27 Санзайн авто замаас Хандгайт чиглэлийн хатуу хучилттай авто зам /Улаанбаатар хот/ 3 2008-2009 600.0
28 Жигжид - Гүнтийн чиглэлийн хатуу хучилттай авто зам /Улаанбаатар хот/ 3 2009 600.0
29 Санзайн авто замаас Хуурай мухар чиглэлийн хатуу хучилттай авто зам /Улаанбаатар хот/ 2 2009-2010 400.0
30 Саппорогийн аюулгүйн тойргийн хоёр түвшний огтлолцол /Улаанбаатар хот/ 1 2008-2009 15,000.0
31 Баянбүрдийн уулзварын хоёр түвшний огтлолцол /Улаанбаатар хот/ 1 2009-2010 15,000.0
32 Энхтайваны өргөн чөлөөнөөс Жанжин клуб чиглэлийн хатуу хучилттай авто зам /Улаанбаатар хот/ 0.8 2009 250.0
33 Ажилчны гудамжийг Нарны замтай холбох төмөр зам дээгүүрх гүүрэн гарц /Улаанбаатар хот/ 0.5 2008-2009 8,000.0
ДҮН 3097.3 797,240.0
II. ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
1 Дундговь аймгийн Мандалговь -Өмнөговь аймгийн Тавантолгой -Оюутолгойн 2 хэлхээтэй 220 кВ-ын 429 2008-2010 165,000.0
цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц
2 Өмнөговь аймгийн Нарийнсухайт - Ноён -Сэврэйн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 145 2008 1,320.0
3 Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан -Богдын 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 80 2008-2009 1,500.0
4 Завхан аймгийн Түдэвтэй - Асгат -Баянтэсийн 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 90 2008 463.0
5 Баян-Өлгий аймгийн Цагааннуур -Ногооннуурын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 48 2008 320.0
6 Ховд аймгийн Дарви - Говь-Алтай аймгийн Хөхморьтын 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 90 2008-2009 1,284.0
7 Говь-Алтай аймгийн Цогт - Бигэрийн 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 11 2008-2009 1,115.0
8 Баянхонгор аймгийн Бууцагаан -Хүрээмаралын 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 43 2008-2009 653.0
9 Баянхонгор аймгийн Хүрээмарал -Баянбулагийн 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 52 2008-2009 770.0
10 Дорнод аймгийн Мардай -Чулуунхороотын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц 160 2008-2009 3,740.0
11 "40000 айлын орон сууцны хөтөлбөр"-ийн хүрээнд Буянт-Ухаа хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ /дэд станц, РП-8, ТП-53/ 47 2008 20,100.0
12 Улаанбаатар хотод 8.7 км кабелийн суваг шинээр барьж, 6-35 кВ-ын 45 км кабель шугамыг сувагт оруулах 53.7 2008-2009 7,800.0
13 Улаанбаатар хотын 6-10 кВ-ын кабель шугамын шинэчлэлт 29 2008 1,300.0
ДҮН 1343.7 205,365.0
НИЙТДҮН 1,002,605.0
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН 2009 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААН
Хуралдаан 12 дугаар сарын 21-ний Даваа гаригт 10.00 цагаас "Б' танхимд
Хэлэлцэх асуудал:
1. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулна.
2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудал
-УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулна.
3. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
-УИХ-ын гишүүн Х.Баттулга танилцуулна.
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
-УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг танилцуулна.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБА