С.Эрдэнэ: Төсвийг яаруу сандруу баталдагаа болих хэрэгтэй
Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлэг өчигдөр ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. АН-ын бүлэг төсвийн алдагдлыг 9.8 хувиас илүү гаргахгүй байх гэсэн гарцад санал нийлсэн. Харин төсвийг энэ Чигээр нь баталбал инфляци өснө гэж эдийн засагчид ярьж байгаа. Ирэх оны төсвийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
С.Эрдэнэ: Төсвийг яаруу сандруу баталдагаа болих хэрэгтэй
-Ирэх оны төсөв үрэлгэн оновчгүй болох гээд байна. Төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа Сая хоёр намын төсвийн ажлын хэсэг нэлээд зүйл ярилцлаа. Иргэдэд cap бүр 21 мянган төгрөг олгохдоо тухайн иргэн сонголт хийх эрхтэй байлгахаар оруулж байгаа. Бэлэн ба бэлэн бусаар гэдэг саналыг Ардчилсан намын бүлэг гаргасан. Ингэвэл инфляцийг хөөрөгдөхгүй байх сайн талтай. Харамсалтай нь Эдийн засгийн байнгын хороогоор сая Мөнгөний бодлогын тухай хуулий чуулган руу оруулахаар болчихлоо. Гэхдээ үүнийг Ардчилсан намын бүлэг эргээд хэлэлцэх болно, Ер нь манай намын ажлын хэсэг оновчтой санал гаргадаг. Хөрөнгө оруулалтыг оновчтой хийх ёстой. Төсвийн урсгал зардлыг зөв болгох шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтын зардал дээрээ ярьдаг. Харин урсгал зардлын тухай ярихгүй байна. Төсвийг ингэж яаруу сандруу баталдгаа болих хэрэгтэй.