Д.Ганхуяг: Иргэдэд бэлэн мөнгө тараахыг Манжийн бодлого гэж нэрлэдэг
2010.11.24

Д.Ганхуяг: Иргэдэд бэлэн мөнгө тараахыг Манжийн бодлого гэж нэрлэдэг

УИХ-ын гишүүнД.Ганхуяг парламент дахь АН-ын бүлгээс ирэх оны төсвийн асуудлаар байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа. Түүнтэй ярилцсан юм.

-Засгийнгазраасоруулж ирсэн төсвийг УИХ дахь АН-ын бүлэг буцаах санал гаргасан. Засгийн газар гаргасаналдаагаа хэр сайн зассан гэж бодож байна?

-АН-ын бүлэг иргэн бүрт cap бүр олгох 21 мянган төгрөгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Ингээд Засгийн газар төсвөө татаж авсан. Харин засвар хийж оруулж ирсэн төсөвт 800 тэрбум төгрөгийг тухайн үед орж ирэх орлогоос авахаар тусгасан байна. Ингэхдээ "Хүний хөгжил сан"-гийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна билээ. Яг өнөөгийн байдлаар төсвийн алдагдал 9.8 хувьд хүрэх төлөвтэй байна.

-УИХ ирэх оны төсвийг ирэх сарын 1 гэхэд баталсан байх ёстой. Гэтэл УИХ төсвөө дөнгөж хэлэлцэж эхэлж байна. Ер нь, төсвөө хугацаанд нь баталж амжих болов уу?
 

-Хоёр намын бүлэг байр сууриа нэгтгэчихвэл хурдан хэлэлцээд явчихдаг. Тиймээс хугацаандаа амжих байх л гэж бодож байна.

-Эрх   баригч   намуудсонгуулийн амлалтаа биелүүлж иргэдэд бэлэн мөнгө тараах гэжбайна.  Үүнээс  үүдэхсөрөг нөлөөлөл маш ихбайгаа шүү дээ. Үүнийгхэрхэн зохицуулах вэ?
 

-Их   хэмжээний   бэлэн мөнгө тараах нь эдийн засагт хортой    байж    магадгүй. Иргэнд сард 21 мянган төгрөг, жилд   252   мянган   төгрөг авахдаа бүлэг хоршоодын хэлбэрээр хамтарч жижиг дунд  үйлдвэрлэл   эрхлэх байдлаар          зарцуулах боломжтой. Ингэсэн тохиолдолд ваучер гаргаад нэг удаа авч болно. Ингэвэл үйлдвэрлэлийг дэмжиж, инфляц хөөрөгдөхгүй байх боломжтой.

 -Ирээдүйгээсээөртавьж иргэдийн маргаашийн хоолыг бэлтгэхгэж     байна.     Уг     нь,өнөөдрийн өөхнөөсмаргаашийн уушиг гэж үг байдаг даа?
 

-Бэлэн мөнгөний амлалт ямар их хортой гэдгийг харуулж байна л даа. Ирээдүйгээс мөнгө зээлж байгаа нь үнэн, төсвийн өрийг улам л нэмж байна. Тарааж байгаа мөнгө нь үр дүн муутай нь бас үнэн. Гэхдээ улс төрийн намын амлалтыг хэрэгжүүлэхийн тулд л ийм бодлого руу явж байна шүү дээ.

 -Хэрэв иргэдэд тараах 800 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулсан бол гэж бодож үзсэн л байх?
 

-Энэ мөнгө Улаанбаатар хотын замыг засахад хангалттай хүрэлцэнэ. Нефть боловсруулах үйлдвэр хоёрыг барих боломжтой ийм л мөнгө шүү дээ.

 -Төсөвт 93 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай гэсэн байна. Энэ мөнгийг хаанаас гаргах юм бэ?
 

-Хоёр ч банк дампуурахад иргэдийн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан. Үүнд 220 тэрбум төгрөг гаргасан. Төрийн албан хаагчдын урсгал зардлыг бууруулах гэх мэт зүйлүүд байна л даа.

 -Энэ оны төсөвт хөрөнгөоруулалтад  бага  мөнгөзарцуулахаар тусгасанд гишүүд бухимдалтай байгаа?
 

-Ер нь, төсвийн бодлогод шинэтгэл хийх шаардлагатай хоёр үндсэн асуудал бий. Нэгд, төсвийн хөрөнгө орууалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх. Манай орны хүн амын нэг хүнд ногдох ДНБ 1200 ам.доллар байна. Ийм болохоор ядуу орны тоонд орно. Ашигт малтмалын орд газар ашиглалтад ороод ирэхээр нэг хүнд ногдох ДНБ 5000-6000 ам.долларт хүрнэ. Тиймээс бид үүнээс түрүүлж дэд бүтцээ бий болгоход хөрөнгө оруулалт асар их хэрэгтэй болно. Ингэхээр хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс тусгаарлах, том төслийг Хөгжлийн банк байгуулж шийдэх. Түүнчлэн орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зам харилцаа, сургууль цэцэрлэгийн засвар зэргийг орон нутаг өөрөө зохицуулах шаардлагатай байгаа юм.

 -Төсвийн зарлагыг бууруулах талаар танд ямар нэгэн санаа байгаа л байх?
 

-Төсвийн зарлага дээр шинэчлэлт хийх хэрэгтэй. Төрийн мэдэлд байдаг автомашины гарааж, харуул хамгаалалт зэргийг хувийн хэвшилтэй гэрээ байгуулж хийлгэх хэрэгтэй. Энэ бүхнийг улсын төсвөөс тусгаарлах хэрэгтэй.

 -Одоо байгаа төсөв энэ чигээрээ батлагдах юм бол ирэх жил инфляци 23 хувьд хүрнэ гэж Төв банкны удирдлагууд анхааруулаад байгаа. Үнэхээр инфляциингэж өсвөл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Бэлэн мөнгө   тараах   шийдвэргаргасан УИХ уу, эсвэл Монголбанк уу?
 

-Төв банк бие даасан хараат байдалтай байх ёстой. Монголбанкны удирдлагууд УИХ-д "Та нар төсвөө тэлэх юм бол инфляци хөөрөгдөнө шүү" гэдгийг хэлэх ч ёстой. УИХ үүнийг нь анзаарч төсвөө батлах хэрэгтэй. Ийм төсөв батлах гэж байгаа УИХ хариуцлага хүлээх байлгүй дээ. Уг нь бэлэн мөнгө тараахаас татгалзах хэрэгтэй л байгаа юм.

 -Хамгийн гол нь, сонгуулийн амлалтаа л яаж, ийж байгаад биелүүлэх гээд байх шиг?
 

-Ер нь, бэлэн мөнгө тараах энэ үйл явцыг Манжийн бодлого ч гэж нэрлэдэг. Иргэд нь ажил хийдэггүй, баялаг бүтээдэггүйгээс болж дампуурсан улс олон байдаг шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.