Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийх шаардлага гарч магадгүй
2010.11.25

Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийх шаардлага гарч магадгүй

УИХ-ын гишүүд сонгуулийн мөнгөн амлалтаасаа болоод сүүлийн өдрүүдэд ядаргаанд орж байгаа сурагтай. Тэр бүү хэл эх үүсвэргүй 800 тэрбум төгрөг төсөвт тусгачихаад үүнийгээ ирээдүйгээсээ зээлнэ хэмээн хэнэг ч үгүй ярьж байна. Энэ л асуудлаас болоод УИХ дахь намын бүлгүүд өнөө хүртэл ирэх оны төсвөөхэлэлцэж чадахгүй гацсан. Харин өчигдөр хоёр намын бүлэг төсвийн талаар нэгдсэн байр суурьт хүрсэн талаар мэдээлэл сонсогдов. Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй энэ талаар ярилцлаа.

 
-Намын бүлгүүд ирэх оны төсвийн талаар нэгдсэн байр суурьт хүрч чадсан гэж сонслоо л доо?
 

-Иргэдэд cap бүр 21 мянган төгрөг олгох асуудал дээр зарчмын зөрүүтэй санал байсан. Дээрх асуудлаар УИХ цахь намын бүлэг зөвшилцөөд нэгдсэн саналд хүрлээ. Ингээд тодорхой бүлэг хүмүүс, ах дүү хамаатан саднаараа нэгдээд ажлын байр бий болгоё, тодорхой төсөл хэрэгжүүлье эсэн хүмүүст  cap бүр олгох 21 мянган төгрөгийг бөөнд нь олгох санал гаргалаа. Ингээд хувь    хишиг   гэдэг   үгээ цаашдаа хэрэглээд явахаар болсон. Цаашдаа "Хүний хөгжил сан"-гийн хуулиар компани байгуулах ёстой. Энэ ажил удааширч  байна. Энэ компанийг байгуулж, хувь хишиг, ногдол ашиг гэдэг зүйлээ хамтад нь шийдэх ёстой гэдэг дээр тохирлоо.

 
-АН-ын бүлэг хүүхдэд cap бүр мөнгө олгоно, үүнийгтөсөвттусгая гэж ярьж байсан л даа. Энэ талаар  ярьсан   зүйл байгаа юу?
 

-Cap   бүр   иргэдэд   21 мянган төгрөг олгож байгаа. Үүнд хүүхэд ч гэсэн багтсан шүү дээ. Тийм болохоор энэ асуудлыг хөндөөгүй. Харин одонтой   эхчүүдэд   мөнгө олгох   асуудлыг   төсвийн тодотголын үеэр ярихаар болсон.     Яагаад    гэхээр инфляцтай уялдуулж, бэлэн мөнгө олгох асуудалд анхааралтай хандах шаардлагатай гэж үзсэн.

 
-Ирэх    онд    иргэдэд тараах бэлэн мөнгөнд нийт 800 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл энэ мөнгөний эх үүсвэр   одоо   хүртэл тодорхойгүй байгаа шүү дээ.  Тиймээс төсөвт тодотгол хийж магадгүй гэсэн   зүйл   яригдах болсон?
 

-Төсөв хэлэлцэх үед гарч байгаа нэг асуудал бол иргэдэд олгох бэлэн мөнгөний эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх вэ гэдэгт байгаа юм. Тавантолгойн урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг нь зураагүй байхад энэ асуудлыг оруулж ирлээ гэсэн зүйл яригдсан. Ялангуяа том Тавантолгой дээр ийм зүйл яригдаж    магадгүй. Том Тавантолгойн    гэрээ    нь зурагдаад оператор компани нь тодорхой болсны дараа л урьдчилгаа төлбөр нь тодорхой болно. Тэр үед төсвийн тодотгол хийх байх.

 
-Бэлэн мөнгө тарааснаас үүдэх үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар тодорхой зүйл байна уу?
 

-Ажлын байр бий болгох хүмүүст мөнгийг бөөнд нь өгч байгаа нь инфляцаас зугтах нэг арга. Ер нь, болгоомжтой хандах хэрэгтэй. Ингэхдээ нийлүүлэлт тал дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авч чадах юм бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх боломж байна. Өмнө нь бид хүүхэд бүрт сард 10000 төгрөг олгосон ч үнийн хөөрөгдлийг зохицуулж чадсан шүү дээ. Одоо 20 мянган төгрөг болгоход анхаарах зүйл юу байна гэхээр манай иргэд ихэвчлэн импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс импортын нэвтрүүлэх чадвар тээвэрлэх хурдыг зохицуулах ёстой. Нийлүүлэлтэд ямар нэгэн саад гарах юм бол үнэ хөөрөгдөж магадгүй. Тухайлбал, 2007 онд урд хөршөөс орж ирэх барилгын материал хил дээр саатсанаас болоод энэ төрлийн барааны үнэ өссөн. Тиймээс бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг анхаарах хэрэгтэй байгаа юм. Ингэж чадвал үнийн өсөлтийг зохицуулж болно.

 
-Гэхдээ энэ оны төсвийн алдагдал хэрээс хэтэрч байгаа юм шиг. Дэлхийн банк төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан?
 

-Эдийн засгийн тэлэлт явагдаж байгаа энэ үед үүнийг дагасан өндөр хэмжээний алдагдалтай төсөв хийхгүй бол болохгүй. Яагаад гэхээр эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой дэд бүтэц түүнийг дагаж хөгжих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Тийм учраас хөгжлөө, эдийн засгийн тэлэлтээ дагаад төсвийн алдагдал өссөн. Өргөн барьсан төсөл дээр төсвийн алдагдал ДНБ-ий 2.5 хувь байсан. Одоо хэлэлцүүлгийн явцад 9.8 хувь болж өсч магадгүй байна. Улс төрийн амлалт, хөдөө орон нутгийн хөгжилтэй холбоотой намуудын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас хөрөнгө оруулалтын зардал өссөн.

 
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.