Д.Ганхуяг: Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно
2010.11.25

Д.Ганхуяг: Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно

УИХ-ынгишүүнДанхуягаасзаримзүйлийгтодрууллаа.
 
-АН-ын бүлэг анхны өргөн баригдсан хуулийн төслийг хуульд нийцүүлэхшаардлагатай гэсэн үндэслэлээр буцааж байсан. Гэтэл дахин төсвийн байнгын хорооноос завсарлага авсан нь ямар учиртай юм бэ?
 

-Төсвийг нэг удаа хуульд нийцүүл гэсэн үндэслэлээр буцаасан. Засгийн газар төслийг дахин өргөн барихдаа хуульд нийцүүлсэн. Өчигдөр (уржигдар) АН-ын бүлэг асуулга авсан юм. Шалтгаан нь энэ жил иргэн бүрт 120 мянган төгрөг бэлнээр тараасан. Үүний бодит үр дүнг харахаар нөгөө л ядуурал нь 40 орчим хувьтай, ажилгүйдэл нь 3.5 хувьтай байсан бол 10 болтлоо өссөн. Мөн инфляц хоёр оронтой тоонд орлоо. Ингэхээр 120 мянган төгрөг нэг бол архины мөнгө, эсвэл урд хөршийн эдийн засгийг дэмжсэн үзүүлэлттэй дүн гарав. Тэгэхээр ард түмэнд сонголт хийх боломж олгохоор АН-ын бүлэг шийдвэрлэсэн юм. Иргэд мөнгөө бэлнээр авахыг хүсвэл cap бүр 21 мянган төгрөг авна. Хэрэв бодит эдийн засгийг дэмжих, жижиг дунд үйдвэрлэл эрхлэх хүрээнд хамтарвал нэг удаа бөөнөөр нь 252 мянган төгрөг олгох юм. Энэ санал дээр хоёр нам зөрөлдсөн. Өнөөдөр (өчигдөр) энэ асуудлыг харилцан тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, АН-ын гаргасан санал нь зүйтэй гэж МАН үзсэн.

-Ганцхан энэ асуудал байсан гэж үү?
 

-Дараагийн нэг асуудал Хүний хөгжил сангийн тухай хуулинд иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх талаар тусгасан. Гэтэл хууль батлагдаад жил орчмын хугацаа өнгөрөөд байхад энэ заалт огт хэрэгжээгүй байгаа юм. Иймээс энэ заалтыг яах талаар асуулт тавьсан. Стратегийн бүх ордод Монгол Улсын иргэн давуу эрхийн хувьцаа эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, газар, орон сууц, мал хувьчлал гэдэгтэй адил ард түмэндээ насан туршид нь ашигт малтмалыг эзэмшүүлэх юм. Энэ зарчмыг ирэх оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээр болсон. Энэ асуудал дээр хоёр намын ажлын хэсэг, мөн намын дарга нар байлцаж асуудлыг шийдвэрлэсэн.

-МАН-ын бүлэг мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Алдарт эхийн I, II зэргийн одонгийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх санал гаргасан. Харин АН хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох тухай яриа гараад буй. Энэ асуудлаар хоёр нам хэлэлцэж, шийдвэрлэсэн үү? 

-Алдарт эхийн I, II зэргийн одонгийн мөнгө өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, 100, 200 мянган төгрөг хэвээр байна. Сонгуулийн амлалттай холбоотой 1.5 сая төгрөгийг 2012 оны долдугаар сарын 1-н гэхэд олгож дуусна. Үргэлжлүүлээд хүүхдийн мөнгийг ажил хийдэггүй, амьжиргааны баталгаажих түшингөөс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд олгох юм. Мөн тэтгэвэр тэтгэмж нь хүрэлцэхгүй ганцаараа амьдарч байгаа ахмадуудад халамжийг олгохоор хоёр нам тохиролцсон.

-Тэгвэл хүүхдийн мөнгийг олгож эхлэхдээ ялгавартайгаар олгоно гэж ойлгож болох уу?

-Тэгнэ. Гэхдээ 2012 оны долдугаар сарын 1-нээс шүү дээ.

-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг өчигдөр (уржигдар) 15 хувиар нэмэгдүүлнэ гэж байсан бол өнөөдөр (өчигдөр) 18 хувь болгон оруулж ирлээ. Энэ талаар тодруулаач?

-Ажлын хэсгээс оруулж ирж байгаа санал дээр гишүүд багагүй маргалдлаа. Гэхдээ зэсээр дэлхийн зах зээлийн 30 хувийг дангаараа эзэмшдэг Чили, Австрали зэрэг орны дунджаар оруулж ирсэн. Тухайн орнуудын дундаж 60 орчим хувьтай байдаг. Харин манай орных өнөөдрийн байдлаар 42 хувь байгаа. Мэдээж 18 хувь нь орлогын татвар учраас ашгийнх 36 болох юм. Тэгэхээр 76 орчим хувь болно. Одоогийн байдлаар асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэгчид, баялагтай ямар ч холбоогүй. Харин эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой. Иймээс үнэ өсөж байгаа тохиолдолд Монгол Улс энэ үед 40-50 хувийг авах ёстой гэсэн зарчмаар явах нь зүйтэй юм. Зэс үйлдвэрлэгч бусад орнуудын дундажтай ойролцоо байя гэдэг зарчим дээр санал нэгдсэн гэж ойлгож болно.

-Гэтэл сая Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэлхийн жишгээс даруй дөрөв дахин их байна гэж шүүмжиллээ шүү дээ?

-Тэр бол худлаа.

- Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг 18 хувиар нэмэгдүүллээ гэхэд төсөвт хэчнээн төгрөг төвлөрөх юм бэ?

-Хуучин 520 орчим тэрбум төгрөг ордог байсан. Одоо бол 360 орчим тэрбум төгрөг орж ирэх юм.

-Тэгвэл дээрх татварын хууль Оюутолгойд хамаарах уу. Хуулийн төслийг анх өргөн барихдаа хамаарахгүй гэсэн утга бүхий зүйлийгСангайнсайдС.Баярцогт мэдэгдэжбайсан шүү дээ?

-Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос өчигдөр (уржигдар) асуусан. Сангийн сайд Оюутолгойд хамааруулах дээр анхаарч ажиллана гэсэн хариу өгсөн. Хэрэв хамаарахгүй бол энэ нь утгагүй болно. Учир нь Оюутолгойн тухайд уурхай ашигласнаас хойш найман жилийн хугацаанд алдагдлын татвараас чөлөөлнө гэсэн хөнгөлөлт бий. Нэгэнт ийм хөнгөлөлт хийсэн учраас рояльтыг авдагаараа авах ёстой. УИХ-ын 57,40 дүгээр тогтоол, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газарт байгуулах чиглэл өгөхдөө УИХ-ын дарга протоколоор "Энэ гэрээ хүчинтэй болохоос өмнө дүгнэлтийг оруулж ир" гэсэн. Харамсалтай нь орж ирээгүй. Тийм учраас хамаарах ёстой гэж үзэж байгаа.

-Монголбанкнаас төсвийг өргөн баригдсан энэ байдлаар нь баталвал инфляц 20 хувь хүрнэ гэж мэдэгдээд байгаа. Улмаар Монголын эдийн засаг хүндхэн болно гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Ирэх оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барихдаа Монголбанктай зөвшилцөж өргөн барьсан. Үүн дээр 93 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л нэмэгдэж байгаа. Гэхдээ АН-ын бүлэг бэлэн мөнгө тараахын оронд үйлдвэрлэл эрхлэх хүмүүст бөөнөөр нь өгөх санал гаргасан нь инфляц хөөрөгдөхөөс сэргийлж байгаа юм. Төв банк хараат бус байна гэдэг утгаараа Засгийн газар, УИХ төсвөө ингэж баталвал инфляц ийм байдлаар хөөрөгдөнө шүү гэдэг байр сууриа байнга илэрхийлэх дэлхийн жишиг байдаг. Харин одоо л улстөржилгүй байр сууриа илэрхийлж байгаа нь зөв юм.

-АН-ын бүлэг төсвийн зарлагыг хумих боломжтой гэж байсан. Гэтэл өнөөг хүртэл зарлага огт хумигдсангүй. Энэ асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?

-АН-ын бүлгээс төсвийн зарлагыг гурваас доошгүй хувиар бууруулах байр суурьтай байгаа. Гэхдээ одоогоор үр дүн гарсангүй. Гэхдээ нэг зүйл дээр тогтоод байна. Буурай хөгжилтэй орны нэг хүнд ногдох ДНБ1200 төгрөг байдаг. Хөгжилтэй орон болохын тулд бид дэд бүтэц, үйлдвэржилтэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. "Азийн бар" гэгддэг орнууд энэ үед төсвийнхөө үзүүлэлтийг сайн харагдуулахын тулд төсвийн хөрвөлтийн аргаа төсвөөс салгаад Хөгжлийн банкаар дамжуулдаг. Ийм учраас үүнээс хойш төсвийн бланс нь ил тод харагддаг. Хөрөнгө оруулалт нь тустай гэсэн зарчмаар явуулах байр суурийг дэвшүүлсэн. Одоогоор хэлэлцэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.