ЭМД-ын хууль
2015.02.10

Д.Батцогт: Иргэд эмч, эмнэлгээ өөрсдөө сонгодог болно

УИХ-ын гишүүн Д.Батцогт: "Асуух эрх" нэвтрүүлэгт оролцлоо

Та төсөв батлах үед эрүүл мэндийн даатгалын хуульд нилээн мэдээлэл иргэдэд өгч байсан. Эрүүл мэндийн даатгалд иргэдэд хамаатай ямар өөрчлөлт орсон бэ ?

ЭМД-ын  хууль бол бүхэлдээ  даатгуулагчийнхаа эрх ашгийг дээдэлсэн хууль болсон. Даатгуулагч маань цахим карттай болсон карттай болсноор эмнэлэгт уншуулахад даатгуулагчийн бүх эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн эх үүсвэр гарч ирэх юм. Цахим карттай болсоноор нэг давуу тал гарсан нь даатгуулагч нь өөрөө эмнэлэгээ, эмчээ өөрөө сонгож үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.