
УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ АЛТАН АМЬ АВАРДАГ ЦУСНЫ ДОНОРУУДДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ХҮЛЭЭН АВЛАА
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймагт Хүний алтан амь аврахын төлөө цусаа хандивладаг 800 гаруй хүн байдгаас Монгол улсын хүндэт донор 200 орчим байдаг. Тэдний маань төлөөлөл 18 хүндэт донорыг /2025-03-31/-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санал хүсэлтийг нь сонслоо.
1967 онд анх Өмнөговь аймагт Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн дэргэд Цус сэлбэх цэгийг Б.Долгорцэнд эмчийн санаачилгаар үүсгэн байгуулж байсан гэдэг. Түүнээс хойш цус сэлбэлтийн төв болон өргөжиж, тоног төхөөрөмжөөр хангагдан, эмч мэргэжилтнүүдээ сургаж одоогоор 11 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэн амьдрал бэлэглэж буй.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Нэг удаагийн цус өгснөөр 3 хүний амь авардаг тухай тэд ярьж байна, хариу нэхэхгүй, авлагагүй ач тусыг хүргэж яваа ачлал буянтай хүмүүс бол Цусны донорууд юм.
Манай Өмнөговь аймгийн хувьд хүн ам төвлөрсөн, осол гэмтэл ихээр гардаг Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сумдад цусны төвийн салбар байгуулах, цаашлаад Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар хүндэт донорууд маань саналаа хэллээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан