Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилттэй танилцлаа
2025.04.30

Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Өчигдөр /2025.04.29/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрээр байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилттэй танилцах, хуульд оруулах өөрчлөлтийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамт Эко Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Уулзалтын эхэнд тус эмнэлгийн захирал Т.Энхзаяа эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар болон холбогдох хуулийн хэрэгжилтийн талаар гишүүдэд танилцууллаа. Энэ эмнэлэг нь бүтэц, зохион байгуулалт, менежментээ боловсронгуй болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу иргэн бүрт хүрч үйлчлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байгаа гэлээ.

Ойрын хугацаанд гемодиализ, мэдрэлийн, чих, хамар хоолойн мэс заслын болон хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг дүүргийнхээ хүн амд үзүүлэхээр бэлтгэлээ хангаж, эмч, эмнэлгийн ажилтнаа сургаснаас гадна шаардлагатай тоног төхөөрөмж, тасгаа бэлдээл буй аж.