2024.10.26

Т.Мөнхсайхан: Сэргийлж болох өвчний эмчилгээний зардлын 98 хувийг ЭМДСан, 2 хувийг хувь өөрөө гаргаж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас асулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс анхаардаг болох вэ? Жишээ нь архи, тамхины хэтрүүлэн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлийг өндөр зардлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчлээд байгаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

ЭМД-аас 98 хувь, иргэний халааснаас гарч байгаа нь хоёр хувь байгаа юм. Энэ тогтолцоо дэлхийн аль ч улс оронд байхгүй, бид өнгөрсөн хугацаанд иргэдээ өвдөөд бай, эмнэлэг эмчлээд байна гэсэн бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн энэ их өвчлөлд хүргээд байна.

ЭМДСангаас иргэдийн ЭМТҮ-ээг үзүүлдгээрэй үзүүлээд явна, харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв учир ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж даатгалын сангийн орлого, зарлагыг тодорхой болгож уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ЭМБ-ын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn