“Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээ”-г зорилтот хүн амд чиглүүлнэ
2025.01.22

“Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээ”-г зорилтот хүн амд чиглүүлнэ

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.

Тодруулбал:

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/ асуудал хэлэлцжээ.

2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт нийт хүн амын 47.1 нь хамрагдсан байна. Байршлын хувьд 50 хувь нь Улаанбаатар хотод, 50 хувь нь орон нутагт амьдарч байна.

Цаашид “Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээ”-г зорилтот хүн амд чиглэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэнд эргэн мэдээлэх, цахим эрүүл мэндийн дэд бүтэцтэй уялдуулах, эрсдэлтэй бүлгийг хяналтад авах, эмгэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламжийн нөөцийг бүрдүүлэх, боловсролын байгууллага болон ажил олгогчийг оролцуулах замаар эдийн засгийн хувьд илүү үр ашигтай, оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж холбогдох албан тушаалтнууд танилцуулсан байна.