Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2025.06.27

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн О.Саранчулууан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, А.Амарзаяа гишүүний хамтаар боловсруулж буй Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслөө өчигдөр /2025.06.27 салбарынханд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр салбаруудын төлөөлөл болсон нийгмийн ажилтнууд саналаа илэрхийллээ.

Мөн засгийн газраас санал авахаар хуулийн төсөл, бүрдүүлбэрээ илгээсэн. Иймд ирсэн саналуудыг нэгтгэн хуулийн төсөлдөө тусгаж намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа аж.