“Халамжаас хөдөлмөрт” судалгаа, онол практикийн илтгэл, хэлэлцүүлэгт оролцлоо
2024.05.09

“Халамжаас хөдөлмөрт” судалгаа, онол практикийн илтгэл, хэлэлцүүлэгт оролцлоо

Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 100 гаруй албан хаагчдыг нэгтгэсэн “Халамжаас хөдөлмөрт” судалгаа, онол практикийн илтгэл, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батлут оролцож Нийгмийн бодлогын шинэтгэл, төрөөс баримталж буй бодлого, өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцууллаа.

Монгол Улсын 15-24 насны залуучуудын 20 орчим хувь нь сүүлийн 10 жилийн дунджаар ямар нэг хөдөлмөр эрхлээгүй болон боловсрол, сургалтад хамрагдаагүй байна.

2023 онд ААНБ-ын 24 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүй учраас төлөвлөсөн ажилтнаа олж чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн гэсэн судалгаа байна. Иймд ажлын байранд дадлагажих боломжийг нэмэгдүүлэх замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Өндөр настны ажлын байрыг бодлогоор дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрөө чиглүүлэх шаардлагатай гэж харж байна.

Мөн ажлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, Урт хугацаанд ажил завсардсан иргэдэд ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийн зэрэг, гэрчилгээ олгох, Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд нь чиглэсэн хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр МУ-ын ЗГ 3 бүлэг, 9 багц хууль, нэг цогц бодлогыг тусгаад байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn