2022.01.06
Т.Энхтүвшин: Үндэсний хэмжээнд цус ойртолтын асуудалд анхаарах цаг болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
2007 онд Монгол Улсын Засгийн газраас Угийн бичиг хөтлөх журам баталсан. Төсөв санхүү, хариуцаад ажиллах хүнгүй улмаас хэрэгжиж чадаагүй. Тиймээс цус ойртолтыг хариуцах газрыг маш тодорхой болгомоор байна.
Цус ойртолт хаана илүү байгааг тодорхой болгож, онцгой анхаарал хандуулмаар байна. Тухайн сум, багт цус ойртолт их байгаа нь тогтоогдвол хүн амыг нэмэх хэрэгтэй. Төвлөрлийг сааруулах, үйлдвэр барих чиглэлээр ажил хийх нь зүйтэй. Ийм заалт тогтоолын төсөлд тусгасан уу?
Тогтоолын төсөлд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд нэг удаа орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэжээ. Харин үүний оронд 6 хүүхэдтэй айлын хоёрынх нь сургалтын зардлыг төрөөс даавал илүү их дэмжлэг болно гэж харж байна. Үүнийг
Хөдөө орон нутгийг эзэнтэй болгоно гэж тусгажээ. Ингэхийн тулд ямар арга хэмжээ авч, бодлого баримтлах вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.