Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах тухай тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дзх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хандөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тус тус заасан. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн хуульчилсан.
Иргэдийнхээ дээрх эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.3.1-д “Хүн амын тогтвортой есөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ”, 2.7.1-д “Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлех үндэсний уламжлалыг сэргээнэ”, 2.7.3-т “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ”, 2.7 4-т “Хүн амын удмын сан, нөхөн үржихүйг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгоно" гэж тус тус тусгажээ. Эдгээр үндэслэл, шаардлагыг хангах зорилтын хүрээнд "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өселтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан байна.
Тогтоолын төсөл нь 2 заалт, 7 дэд заалттай. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд үүрэг болгосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.