Марко Пологийн аяллын түүх дүрслэх урлаг, архитекторын уран сэтгэмжээр амилна
2025.03.20

Марко Пологийн аяллын түүх дүрслэх урлаг, архитекторын уран сэтгэмжээр амилна

УИХ-ын гишүүн Батчимэг Улсын их хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн А.Ундраагийн урилгаар өчигдөр /2025.09.19/ болсон эрхэмсэг ноён Пиетранжело Буттафуоко-гийн "Венецийн Биенналь" сэдэвт уулзалтад оролцлоо.

Итали улсын хамгийн эртний олон улсад танигдсан "Венецийн Биенналь" байгууллагаас Марко пологийн аяллын түүхийг дүрслэх урлаг, архитектороор дамжуулан таниулах төслөө эхлүүлж, Энэтхэг, Турк улсад амжилттай хэрэгжүүлж, удахгүй манай улсад хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ байгууллага нь дүрслэх урлаг, архитекторын чиглэлд үзэсгэлэн гаргадаг бөгөөд манай улсын уран бүтээлчид 2015 оноос хойш оролцож байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг "Манай улсын соёл урлагийн салбарын уран бүтээлчид, архитекторууд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Итали улсын уламжлалт соёл, дэлхийн уран барилгын шилдэг бүтээлүүдээс шинэ шинэлэг, уран санаа авч Ази болон Европын эртний соёлоос суралцаж бүтээл туурвих нь олзуурхууштай юм аа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.