УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.12.25

Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахгүй

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцэх шимтгэлийг эцэг эхчүүд төлөх хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ.

Эрүүл мэндийн санд тушаах 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төрөөс гаргадаг. Энэхүү зохицуулалт нь төрд дарамт үүсгэн, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хүртээмжтэй чадалтай байж чадахгүй байгаа гол үндэслэл нь болж байна гэж хууль санаачлагчид нь үзжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Орлогын түвшин өөр өөр хүмүүс бий. Энэ хүмүүсийг бүгдийг хамруулан 670-ыг төлдөг байсан. Харин одоо үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаад 2 хувийг хоёр дахин, дөрөв дахин ч төлсөн болохоор тусгай журмаар зохицуулна” гэлээ.

Эцэг эхчүүд сардаа 3844 төгрөг буюу жилдээ 46 мянган төгрөгийг эцэг эхчүүд хүүхдээ 18 нас хүртэл нь эрүүл мэндийн даатгалын санд тушаах аж.