ЭМД-ын сангаас олгодог хөнгөлөлт гурав дахин нэмэгджээ
Эрүүл мэндийн даатгалд тогтмол мөнгө төлдөг хэрнээ түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авдаг хүн цөөхөн.
Тэгвэл энэ байдал өөрчпөгдөж эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн, даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрүүл мэндийн мэндийн-шинэ сайд Г.Шийлэгдамба 380 дугаар тушаал гаргажээ. Тушаалаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг өндөр өртөпэй мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлж, тухайн тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгсэл, протезийн жагсаалтыг батлан, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөхөөр шийдон байна.
Ингэснээр даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезийнхоо үнийн тодорхой хувийг улсаас авахаар болжээ. Үүнд, зориулан ирэх онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн даатгуулагч жилдээ нэг удаа даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол үүнийг гурав дахин нэмэгдүүлж, 165000 төгрөг болгов.