УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.02.09

С.Одонтуяа: Эрүүл мэндийн салбар бол төрийн онцгой анхааралд байх ёстой

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа

-Таны хувьд эрүүл мэнд нийгмийн салбараар түлхүү ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын онцлогийн талаар мэдээлэл өгнө үү?

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ долоо хоног хэлэлцэгдэж батлагдах гэж байна. Анх гишүүн болоход энэ хуулийг ахлуулсан  С.Ганбаатар гишүүн С.Эрдэнэ гишүүн санаачлаад өргөн барьж байсан дараа нь энэ хууль  эцсийн байдлаар засгийн газраас орж ирсэн Ер нь энэ хууль яагаад ингэж удав гэхлээр энэ салбар бол маш онцлогтой салбар юм.

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ Дэлхийн бүх улс орнуудад үргэлж өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь нэгдүгээрт техник технологийн дэвшилтэй холбоотой юм Үүнтэй холбоотой төхөөрөмжүүд оношлогооны аппаратууд ихээхэн үнэтэй болж байгаа юм.

Монгол улсад бол агаарын бохирдол хоол хүнстэй холбоотойгоор хүмүүсийн эрүүл мэнддээ зарах зардал өсөөд  байгаа. Энэ зарах зардлаас ард иргэдээ яаж сэргийлэх вэ  гэдэг дээр төрийн онцгой анхаарал хэрэгтэй. Үүний дагуу маш болгоомжтой хичээж ажиллаа.