Монголд казино байгуулах цаг нь болжээ
Казиногийн тухай хууль
2015.02.09

Монголд казино байгуулах цаг нь болжээ

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар нэлээд олон хуулийн төслүүдийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болсон юм. Үүний нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл. Аялал жуулчлалын салбарыг бүрэн утгаар нь хөгжүүлэх эндээс орж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын чөлөөт бүсэд хоёр газар казино байгуулах нь зөв гэж үзсэн учраас энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. 

Гэхдээ шалгуурыг нэлээд өндөр тавих бөгөөд дотоодын иргэн 25 нас хүрсэн улсад 20-40 сая төгрөгийн татвар төлсөн байх ёстой гэсэн заалт оруулснаа хууль санаачлагчид мэдэгдэж байгаа. 17 гаруй жилийн өмнө асуудал үүсгэж хууль гаргахыг нь хориглохдоо хүрээд байсан уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн шийдвэр нь Ардын намын гишүүдийн эсэргүүцэлтэй илүү тулгарч байгаа гэж хэлж болно.

17 жилийн өмнө хуулийн төс­лийг санаачилсан гур­ван гишүүн авлигын хэр­гээр дээлээ нөмөрч байсан бол да­раа нь мөн л нэр бүхий гишүүд са­наачилж дэмжлэг авч чадахгүй харин өөрсдөө казино тоглодог нэр зүүгээд өнгөрч байсан юм. Энэ мэтээр яригдах бүртээ асуудал дагуулж байсан хуулийн төсөл дахин УИХ-д орж ирлээ. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын да­раалалд багтсан уг хуулийн төс­лийн талаар УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Гишүүдийн зүгээс өөрийн улсын иргэдээ оруулахгүй, зөвхөн гадны иргэдийг тоглуулах байдлаар чө­­лөөт бүсэд байгуулах ёстой гэ­сэн зарчмын саналыг ч хэлж бай­гаа юм. Гэхдээ зарим нэр бүхий ги­шүүд өөрсдөө хүртэл тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Оны өмнөхөн монгол залуу га­даадад покерийн аварга болж чад­сан нь мөрийтэй тоглоом гэ­дэг утгаар биш оюун ухааны спорт гэдэг утгаар хөгжүүлж чад­вал ямар олон хүний амьдралд өөрч­лөлт авч ирэхийг хэлж байна.

Түүнч­­лэн улстөрчид зориуд цаг гар­ган улиралд нэг удаа ч юм уу, бү­тэн жилд хоёр удаа гадагшаа явж казино тоглодог гэдэг нь нууц биш. Гадагшаа урсч байгаа энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үл­дээхэд казино байгуулах асуу­дал том хувь нэмрээ оруулах учир­тай. Тиймээс өмнө нь казино байгуулж үзээгүй улс орны хувьд байгуулах цаг нь болсон уу, татвар, шалгуурыг нь өндөр тавьж, цөөхөн монголчуудаа тог­лоомонд донтохоос сэргийлэх зэ­рэг асуудал ч энэ хуулийн хү­рээнд сөхөгдөх нь тодорхой болж байна. 

Хоёр хөршид маань хо­риглодог казиног Монгол Улс чө­лөөт бүсүүддээ байгуулж гадны том бизнесмэнүүдийг тоглуулах гар­цыг нээснээр магад ДНБ-ий та­ван хувийг л бүрдүүлдэг аялал жуулч­лалын салбар 20 хувь хүр­тэл өсөх, мөн орхигдсон гэх то­дот­гол зүүдэг чөлөөт бүс бүрэн ут­гаар нь хөгжих боломж бүрдэх зэ­рэг эерэг талаас нь асуудлыг ха­рах цаг нь болжээ. 

Монголд ка­зино байгуулах цаг нь болсон уу гэдэг асуултад улстөрчид ч гэхгүй эдийн засагчид энэ сал­барын талаар гадарладаг хү­мүүс “болсон” гэж хариулж бай­гаа уч­раас хаврын чуулганы хэлэлц­сэн голлох хуулиудын нэг нь Ка­зиногийн тухай хуулийн төсөл болох нь ээ. Хуулийн төслийн эргэн тойронд нэлээдгүй олон асуу­дал хөндөгдөж яригдах нь ч то­­дорхой болж байх шиг. УИХ-ын ги­шүүд энэ хуулийн талаар ямар бо­долтой байгааг тоймлон хүр­гэе. 

Д.Дэмбэрэл: Казиногийн хуу­­лийн цаана ярих асуудал бий. Зан суртахууны хувьд яаж тө­лөв­­ших юм. Ёс суртахууны хувьд яаж төлөвших, түүнийг тойр­­­сон бусармаг үйл явдал маш их гардаг. Түүнээс хэрхэн сэр­­­гийлэх вэ гэдгийг ч ярилцах ёс­­той. Монголын ард түмэн тог­лож наадах дуртай ард түмэн. Муу­­­шиг тоглож л байдаг. Үүнийг зо­­­хицуулалтаар шийдэхгүй бол хойч үеэ мөрийтэй тоглоомд оруу­лах вий. 

С.Ганбаатар: Казиногийн хууль нэгэнт Засгийн газар өргөн барь­сан бол давуу тал нь юу юм бэ  ойр тойрны  Орос, Сибирь, Хятад гэх мэт Зүүн өмнөд Азийн баян мөн­гөтэй хүмүүс Монголд ирж тог­лохдоо татвар төлөх, ажлын байр бий болгох, орлого оруулна гэх зорилготойгоор оруулж ирж бай­гаа санаатай байх. Мөн үүнийг хийх гэж байгаа бол ийм казино Мон­гол Улсын ойр орчимд ал­га байна.

Үүнийг бий болгох хэ­рэг­тэй гэсэн судалгаагаа гар­гах хэрэгтэй. Хамгийн гол нь Мон­голын жирийн залуучуудад ка­зино муу үлгэр дуурайлал болох вий гэдгийг анхаарах ёстой. Мон­голчууд маань донтох вий гэд­гээс сэргийлсэн гаргалгаа, су­дал­гаа хаана байна. Залуучууд ка­зинод донтоод эндээс салахаа боль­чих­вол манай үндэсний аюулгүй бай­далд сөргөөр нөлөөлнө. 

Лу.Болд: Манай хойд хөрш бол нэлээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн бай­даг Хятадад бол хориотой бай­гаа. Монголд бий болговол гад­ны аялал жуулчдыг татах бо­лолцоотой юм. Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна. Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг бай­гаа. Бид олон талаас нь бодох хэ­рэгтэй гэж үзэж байна. 

Я.Содбаатар: Засгийн газраас Ка­зиногийн тухай хуулийн төс­лийг өргөн барих шийдвэр гар­галаа. Хаврын чуулганаар энэ хуу­лийн төслийг хэлэлцэхээр болж байна. Монгол Улс зах зээ­лийн харилцаанд шилжсэнээс хойш эдийн засгаа идэвхжүүлэх чиг­­лэлээр олон арга хэмжээ авч байгаа. Ялангуяа аялал, жуулч­лалыг хөгжүүлэх чиглэлд онцгой ан­хаарах ёстой. Энэ салбарыг хөг­жүүлэхэд олон улсад хонжворт тоглоом буюу казино байгуулах асуудлыг эн тэргүүнд тавьдаг. 

Манай орон Орос, Хятад гэсэн хоёр том гүрэнтэй хиллэдэг. Дээр нь ОХУ-тай харилцан виз­гүй зорчдог болсон ийм үед гад­наас жуулчин татах бодлогоор Ка­зиногийн тухай хуулийг оруулж ирсэн гэж дүгнэж байна. Хэр­вээ хууль батлаад тодорхой бүс нутагт казино байгуулахаар бол­бол Монгол Улсын иргэн ордоггүй байхаар зохицуулна гэж ярьж байгаа. Гадаадын жуулчид тоглоно гэсэн үг. 

Дэлхийн улс орнууд мөрийтэй тоглоомыг зөв хөгжүүлээд төсвийн орлогодоо нэмэр болгож байна. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн казиног дагаад сайн үйлчилгээ нэвтэрнэ. Үүнийг дагаад өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болно. Тиймээс эдийн засгийг дэм­жих бодит салбар гэж харж ка­зиног хөгжүүлэх ёстой. Эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчил, цөөн тоо­ны компанийн тэмцлээс илүү­тэй тодорхой салбарт орж ирэх хөрөнгийн урсгалыг харж, шийдвэр гаргах ёстой. 

Мон­гол Улсын иргэд эх орондоо мө­рий­тэй тоглоом эрх чөлөөтэй тог­лоно гэвэл нэлээн зөрчил үүсэх байх. Тоглоомонд донтож, ахуй амьдрал, ажил төрлөө ал­дахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гарч магадгүй. Олон оронд өөрийнхөө улсын иргэдийг тог­луу­лахгүй байхаар хуульчилж өг­сөн байдаг. Тэгэхээр энэ байдлаар нь боловсруулаад явсан нь дээр байх.

Д.Зоригт: Миний хувьд казино байгуулахыг дэмжиж байгаа. Гэх­дээ Монгол Улсын иргэд тоглохдоо ямар шаардлага хангасан байх юм гэд­гийг тогтоож өгөх ёстой байх. Хааяа нэг 1000-2000 ам.доллараар тоглож ажлын ачааллаа тайлах үе бий. Одоо энийг нуугаад яах вэ. Алдах үе ч байна. Авах үе ч бай­даг. Хүмүүс мөрийтэй тоглоом гэсэн хуучирсан сэтгэлгээгээр их ойлгоод байна. Мэдээлэл бага уч­раас ийм байдлаар хандаж бай­гаа хэрэг. Монголд нэг ч бай­гаагүй, 1930-аад оны кино шиг нэг л их мафи, архидалт, биеэ үнэлэлтийн сүлжээ мэтээр ойл­гоод байдаг. Одоо тийм биш. Ши­рээ болгоныг нь хянадаг, ка­мераар шалгадаг, сонсдог, хам­гаа­лалттай зохицуулалттай биз­нес болчихсон. 

Ц.Цолмон: Казиног бид ганц нэг буйдхан газар нууцаар тог­лодог байдлаар байлгаад байвал хэ­рэг төвөг улам их гарна. Нууц байдлыг дагаад зөрчилтэй асууд­лууд ч ар араасаа гарч ир­дэг. Тэгэхээр олон одтой зо­чид буудал байгуулаад гадны мөн­гөтэй хөрөнгөтэй хүмүүсийг та­тах байдлаар ашиг олж болно. Цаг нөхцөөх, азаа үзэх байдлаар зо­хион байгуулж сурчихвал ашиг олох боломж бий. 

Ч.Улаан: Эдийн засагч, санхүүч хүн олон нийтэд таалагддаггүй арга хэмжээг дэмждэг. Жишээ нь архи, тамхины борлуултыг сан­хүүчид, төсвийнхөн тэгж их бу­руушаахгүй. Төсөвт тодорхой орлого оруулдаг учраас дэмждэг. Казиног зөв зохион байгуулж чад­вал эдийн засаг санхүүд өгөөж­тэй. Энэ утгаар нь би дэмждэг. Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийд­вэр гаргах ёстой. Түүнээс биш казино гэдэг нь өөрөө айм­шиг биш, дагалдаж бий болж бай­гаа үр дагавар нь аймшиг байхгүй юу.