Я.Содбаатар: Монголд казино байгуулбал зөвхөн гадаадын жуулчдад үйлчилнэ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.02.05

Я.Содбаатар: Монголд казино байгуулбал зөвхөн гадаадын жуулчдад үйлчилнэ

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн мэдээлэл өмнөх Засгийн газрын үөд гарч байсан. Энэ хуулийг баталснаар ямар ач холбогдолтой бэ?

Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барих шийдвэр гаргалаа. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. Ялангуяа аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах ёстой.

Энэ салбарыг хөгжүүлэхэд олон улсад хонжворт тоглоом буюу казино байгуулах асуудлыг эн тэргүүнд тавьдаг. Манай орон Орос, Хятад гэсэн хоёр том гүрэнтэй хиллэдэг. Дээр нь ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсон ийм үед гаднаас жуулчин татах бодлогоор Казиногийн тухай хуулийг оруулж ирсэн гэж дүгнэж байна, Хэрвээ хууль батлаад тодорхой бүс нутагт казино байгуулахаар болбол Монгол Улсын иргэн ордоггүй байхаар зохицуулна гэж ярьж байгаа.

Гадаадын жуулчид тоглоно гэсэн үг. Дэлхийн улс орнууд мөрийтэй тоглоомыг зөв хөгжүүлээд төсвийн орлогодоо нэмэр болгож байна. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн казиног дагаад сайн үйлчилгээ нэвтэрнэ. Үүнийг дагаад өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болно.

Тиймээс эдийн засгийг дэмжих бодит салбар гэж харж казиног хөгжүүлэх ёстой. Эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчил, цөөн тооны компанийн тэмцлээс илүүтэй тодорхой салбарт орж ирэх хөрөнгийн урсгалыг харж, шийдвэр гаргах ёстой.

Гадаадын жуулчид тоглоно гэсэн үг.
-Монголоос гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж казино тоглодог иргэд цөөнгүй бий. Тэдний мөнгийг эх оронд нь үлдээх боломж байхгүй гэсэн үг үү?

Монгол Улсын иргэд эх орондоо мөрийтэй тоглоом эрх чөлөөтэй тоглоно гэвэл нэлээн зөрчил үүсэх байх. Тоглоомонд донтож, ахуй амьдрал, ажил төрлөө алдахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гарч магадгүй. Олон оронд өөрийнхөө улсын иргэдийг тоглуулахгүй байхаар хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр энэ баидлаар нь боловсруулаад явсан нь дээр байх.

-Та "Казиног дагаад сайн үйлчилгээ манайд нэвтэрнэ” гэж ярилаа. Эсрэгээрээ мансууруулах бодис, гэмт хэргийн бүлэглэл гээд сөрөг үзэгдэл ч гарахыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Бүх зүйлд сайн, муу тал байдаг. Казиног дагаад олон улсын хууль бус мөнгөний урсгал, гэмт хэргийн зохион байгуулалтай үйлдлүүд бий болох магадлалтай. Гэхдээ хууль, эрх зүйн зохицуулалтаа сайн хийгээд явбал асуудлыг шийдэж болох байх.

Ер нь алхам тутамдаа эрсдлээс айгаад байж болохгүй. Эрсдлийг бий болгож байгаа зүйлийг хэрхэн хянах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай.

-Казино байгуулснаар эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой - талаар тооцоо, судалгаа байна уу?

Хуулийн төслийг УИХ-д хараахан өргөн бариагүй байгаа. Тиймээс нарийн тооцоо. судалгаа бидний гар дээр ирээгүй байна. Казиног төрийн оролцоотой байгуулсан орнууд ч байдаг., Хувийн хэвшлийнхэн нь дангаараа байгуулсан гаэар ч байна. Ерөнхийдөө татвар нь өндөр байдаг учраас эдийн засагт эөрэг нөлөө авчирна гэсэн хүлээлттэй байгаа.  

-Тавантолгойн хэлэлцээрийн талаар УИХ-ын 16 гишүүн Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьжээ. Та үүнд яагаад нэгдэх болов?

Би нэгдээгүй. Миний нэрийг тавьчихсан байна билээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Тавантолгойн хэлэлцээрийн талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг би ахалж байгаа. Манай ажлын хэсгээс хэлэлцээртэй холбоотой тодорхой санал, дүгнэлтээ хүргүүлсэн. Ер нь Тавантолгойн хэлэлцээрийг ил тод, нээлттэй явуулах талд анхаарал хандуулах ёстой. Ялангуяа парламентын хяналт маш чухал. Тавантолгойтой холбоотой УИХ, Засгийн газраас гаргасан олон тогтоол, шийдвэр бий. Үүний хэрэгжилтийг хангах учиртай.

Тиймээс энэ хэлэлцээрийн хүрээнд бид хэд, хэдэн асуудлыг голчлон анхаарах ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" компани байгуулж, иргэн бүрт 1072 хувьцаа тараахаар болсон. Тэгэхээр 1072 хувьцааг мөнгөжүүлж, ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжийг уг хэлэлцээрийн хүрээнд шийдэж байгаа юм. Хоёрдугаарт, Тавантолгойн хэлэлцээрт оролцогч компаниудын 51 хувь нь үндэснийх байгаа. Энэ 51 хувийн эзэмшилд манай бусад аж ахуйн нэгжийг оролцох эрхийг нь нээж өгөх ёстой.

Би нэгдээгүй. Миний нэрийг тавьчихсан байна билээ.

Түүнээс гадна орд газрын ТЭЗҮ-г зөв боловсруулж, цогц байдлаар шийдэх хэрэгтэй Энэ эргээд Монголын эдийн засагт эөрэг нөлөө авчрах төсөл болох учиртай. Тэр утгаараа Тавантолгойн хэлэлцээрт шалгарсан Хятад, Япон, Монголын консорциум хамгийн оновчтой хувилбар гэж харж байна. Хятадын “Шинхуа" групп дэлхийн нүүрсний зах зээлийн томоохон тоглогч. Урд хөршид эргэлдэж байгаа нүүрсний хэрэгцээнии ихэнхийг энэ групп хангадаг.

Түүнчлэн "Шинхуа" Хятадын  нүүрсний төмөр замын дийлэнх хувийг эзэмшдэг гэдгээрээ онцлогтой. Гуравдагч зах зээл дээр манай нүүрсийг Японы "Сумитомо'' корпорациар дамжуулж гаргана. Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээлийн 20-30 хувийг тус компаниар л дамжуулах юм. Тус корпорацийн хувьд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа давуу талтай.

Одоо Монголын эзэмших хувьд бусад аж ахуйн нэгжийг оролцуулбал маргаан мэтгэлцээн гарах нь харьцангуй багасна. Сүүлийн үед сонин, хэвлэлээр гарсан нийтлэлийг ажихад улстөрч, эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл нэлээн ширүүсч байх шиг байна.

-Та "Боломжийн консорциум бүрдлээ" гэж дүгнэж байна. Зарим хүн Америкийн "Пибоди” компанийг Тавантолгойн хэлэлцээрт оролцуулсан бол илүү ашигтай байсан гэж үзэж байна. Үүнтэй санал нийлэх үү?

Америкийн "Пибоди" компани Тавантолгойн хэлэлцээрт орно гэж олон жил ярьсан. Энэ компани Тавантолгойн хэлэлцээрт яагаад шалгараагүй тухай надад тодорхой мэдээлэл алга. Засгийн газраас тодорхой мэдээлэл өгөх байх. Гэхдээ  “Пибоди" мөнгө гаргаж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажилладаг компани биш.

Уул уурхайн олборлолтын чиглэлд сүүлийн хэдэн жил түлхүү ажиллаж байгаа. Уг нь "Пибоди” компанийн оролцоо хэрэгтэй юу  гэвэл тийм гэж хариулна. Гэхдээ тоймтой шийдэлд хүрэхгүйгээр олон жилийг үдсэн болохоор одоогийн сонголтыг хийсэн байх л даа. Өмнө нь гарсан тогтоол шийдвэртэй уялдуулуулахаас эхлээд хэлэлцээрт анхаарах зүйлс бий.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд ямар хэлбэрээр явах нь оновчтой вэ?

Нүүрс харьцангуй хямдхан түүхий эд. Тиймээс ч дэлхий нийт эрчим хүчнийхээ хэрэглээг нүүрснээс гаргаж байна. Яг бодит байдалд нэг тонн нүүрс, сүү хоёрыг харьцуулах юм бол өнөөдрийн ханшаараа уснаас ч хямдхан. Нүүрсний гол өртгийг тээвэрлэлтийн зардал эзэлдэг.

Тиймээс хамгийн хямд бөгөөд аюулгүй тээвэрлэлийг сонгох учиртай. Манай улсын хувьд далайд гарцгүй учраас сонголт нь төмөр яам болчихоод байгаа юм.

Сүүлийн хэдэн жил төмөр замын асуудал улстөрч, иргэдийн дунд ч маргаан дэгдээж байна. Анхнаасаа манай талаас хэлэлцээрийн тендер зарлахдаа төмөр замтайгаа хамт цогцоор нь шийдүүлэх хүсэлтээ тавьсан юм билээ. Тодруулбал, Засгийн газраас долоон болзол тавьж байсны нэг нь төмөр замын асуудал. АН-ын Засгийн газар эрх барьж байхдаа тийм болзол тавьсан.

Хятадын "Шинхуа"-гийн загварыг харахаар нүүрс олборлолт, тээвэрлэлтээ цогцоор нь хийгээ явдаг схемтэй. Монголын эрх ашигт төмөр замыг салгасан нь дээр үү, хамтдаа явах нь зөв үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд маш хурдан оруулж, иргэдэд үр шимээ өгөх ёстой, Энэ утгаараа бид эцсийн шийдлээ гаргах хэрэгтэй.