Казиногийн тухай хуулийн талаар хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.08/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар байлаа.
Д.ОЮУНХОРОЛ: Анх Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд байгуулъя гэж ярьж байгаад больсон. Хууль батлагдсаны дараа Засгийн газар хаана байгуулахыг нь шийднэ. Одоогийн байдлаар нэг ч аж ахуйн нэгжээс казино байгуулах хүсэлт ирээгүй. Хуулийн төслөө боловсруулахдаа олон улсын туршлагыг судалсан. Ер нь 21-ээс дээш насны хүмүүс үйлчлүүлэх эрхтэй байдаг юм билээ. 21 хүрээгүй хүнд архи, тамхи худалдаалахгүй гэдэг шиг олон улсын жишиг юм байна гэж ойлгосон. Сингапурын казинод тусгай гишүүнчлэлийн карттай өөрийнх нь улсын иргэд үйлчлүүлэх эрхтэй байдаг. Тиймээс энэ жишгийн дагуу монголчууддаа эрх олгож болох юм. Ийм өөрчлөлтийг хэлэлцүүлгийн явцад хийх бүрэн боломжтой.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Казино байгуулснаар хэр хэмжээний орлого олох юм бэ. Хэдэн ажпын байр гарах вэ. Бүх ажлын байранд нь монголчууд ажиллах боломжтой юу?
Д.ОЮУНХОРОЛ: 80 ширээ, 1500 автомат машинтай казино байгууллаа гэхэд жилд 45 тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцож байгаа. Мөн олон ажлын байр шинээр бий болно. Олон улсын казиног судлаад үзэхээр дандаа өөрийн орных нь иргэд ажилладаг юм билээ. Казиногийн 85 хувь нь зочид буудал, бусад үйлчилгээ, 15 хувьд нь бооцоот тоглоом байна гэж төлөвлөж байгаа.
Д.ОЮУНХОРОЛ: Макао, Сөүлийн казиногийн бүртгэлээс мэдээлэл авсан. Манай улсад гадагшаа явж казино тоглодог иргэд нэлээд их байдаг юм билээ. Харин бид эхний ээлжид жуулчдыг татах зорилгоор зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг казино байгуулъя. Цаашдаа үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр өөрчлөлт оруулж болно гэж үзсэн юм. Гэхдээ хуулийн төслийн энэхүү заалтыг өөрчлөх эрх нь УИХ-д бий.
Л .БОЛД: Бид 1998 оны алдааг яг давтах гээд байна. Тухайн үед юу болсон гэхээр Засгийн газраа унагаж Казиногийн тухай хуулийг батлаад дараа нь дахиж Засгийн газраа унагасан. Тэгээд С.Зориг алагдсан. Засгийн газраас оруулж ирж байгаа энэ хуулийн төсөл маш хангалтгүй төсөл байна. Ийм хуулийн төсөл оруулж ирснийг УИХ хэлэлцээд суухыг иргэд олон нийт хараад юу гэх бол доо. Тиймээс Засгийн газар төслөө эргүүлэн татах хэрэгтэй. Ер нь казино байгуулах ямар шаардпага байгаа юм бэ. Казино байгуулснаасаа долоон дор үр дагавар гарах магадлалтай шүү.
Д.ОЮУНХОРОЛ: Гадаадын компани орж ирж казино байгуулах байх гэж үзэн ийм дүн тавьсан. Тусгай зөвшөөрөл олгох төлбөрийн хэмжээг хэлэлцүүлгийн явцад УИХ өөрчлөх боломжтой.
Х.ТЭМҮҮЖИН: Казино байгуулж, ажиллуулах хүмүүс хууль хяналтын байгууллагатай нягт хамтарч ажиллах ёстой. Үүнийг хуульд нь нарийн тусгах саналтай байна. Тухайлбал, бүрэн камержуулсан байх шаардлагатай. Мөн хамгаалалтын алба нь бусад байгууллагатай адилхан өөрийнх нь бүтцэд багтдаг, эсвэл гэрээгээр хамгаалдаг байж болохгүй. Казинохамгаалах хүмүүст төрөөс тусгай зөвшөөрөл олгодог байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хууль бус зүйлд оролцох боломжийг нь хаана гэсэн үг. Хэрэв хууль бус зүйлд орооцолдох юм бол тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байх ёстой. Үүнийг зохицуулсан хуулийн төслийг Хууль зүйн яам яаралтай оруулж ирээд зэрэгцүүлэн хэлэлцүүлэх хэрэгтэй.
О.БААСАНХҮҮ: Хууль батлахын тулд заавал хууль хэрэгжүүлэгчээс санал авсан байх шаардлагатай. Түүнээс биш ерөнхий хууль гаргачихаад үүнд нийцүүлэн ажилла гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Тиймээс одоо энэ хоёр нам казиногийн хуулийн захиалагчаа зарла. Гадаадын томоохон аж ахуйн нэгжид зориулж хууль батлах нь гэсэн хардлага төрж байна. Тиймээс эхлээд хуулийнхаа захиалагчийг олон нийтэд зарлах хэрэгтэй.