ОРОЛЦОГЧ: 27

Монгол Улсын Засгийн газар ба УИХ нь Худалдан авалтын газраа бэхжүүлж, улам боловсронгуй болгох биш татан буулгах тухай ярьж байгаа нь буруу. Авлигатай тэмцэх газрын хараат бус байдал чухал бөгөөд манай байгууллагын зүгээс АТГ–д хөндлөнгийн үнэлгээ Ази Номхон Далайн Бүсийн бусад орнуудтай хамтран хийж байна. Иргэд нь засаг төрдөө итгэх итгэл алдагддаг. Энэ утгаараа өндөр түвшний авлига бол тухайн улс орны иргэдийнхээ эсрэг хий...

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой "Авлигын эсрэг үндэснйи хөтөлбөр" батлахын ач холбогдлын талаар ярилцлаа.  - Монгол Улсаас авлигын эсрэг эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хэд хэдэн хууль үйлчилж байна. Үндэсний хэмжээний хөтөлбөр зайлшгүй шаардлагатай гэж үү? УИХ-аас 2002 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2010 о...

Авлига гэдгийг засаг, төрийн төлөөлөгчийн чиг үүргийг гүйцэтгэж буй этгээд, түүнчлэн төрийн албан хаагч аливаа хэлбэрээр эдийн ба эдийн бус баялаг, давуу байдлыг хууль бусаар олж авахын тулд өөрийн албан тушаал, албаны эрх мэдлийг санаатайгаар ашигласан, мөн этгээд нь худалдагдсан байдлаар илэрдэг улс төр буюу төрийн удирдлагын салбар дахь нийгэмд, нийтийн эх ашигт нэн аюултай сөрөг үзэгдэл болох тухай эрх зүйн толь бичигт тэм...

Авлига хаанаас эх ундаргатай вэ? Авлига савнаасаа нэгэнт хальжээ. Тэр тусмаа өндөр түвшний авлига.Авлигатай тэмцэх хүсэлтэй хэн нэгэн, хэсэг бүлэг, институцийг мохоох, дарах хүсэл байгаад байх шиг. ...

ХААГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргалантай ярилцлаа.  - Худалдан авах ажиллагааны газар авлигаас хэрхэн сэргийлдэг вэ? ХААГ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил,үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг гэдэг утгаараа бүх мэдээллээ хамтгийн ил тод байлгаж ажиллах үүрэгтэй. 2013 онд манай байгууллага төрийн 50 байгууллагаас “Авлигын эсрэг үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур&...

Хууль тогтоомжид авлигын эрсдлийн үнэлэх судалгааны багийнхан олон улсын стандартад нийцсэн тодорхой аргачлалаар үнэлгээ хийж үзэхэд цөөнгүй хууль авлигын эрсдэл өндөртэйд тооцогдож байна.Бид “лобби” гэж их ярьдаг. Гэтэл тийм ч муу зүйл биш бололтой. Авлига бол гэмт хэрэг....

Олон улсын жишгээр хууль санаачлах, өргөн барих, батлах бүрэн эрх парламентад өөрт нь хадгалагдаж байдаг. Өнөөгийн практикаас харахад парламентын нэг гишүүн олон байнгын хороонд орж ажилладагаас үүдэн хуулийн болон бодлогын төслүүдэд цаг гаргаж ажиллаж чаддаггүй. Лобби гэдэг өөрөө буруу зүйл биш. ...

Системийн шинжтэй авлигыг түүнтэй түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүчтэй, том систем дарж чадна. Аяндаа буурна, алга болно гэж хараад, тайвширч болохгүй. АТГ-ыг бэхжүүлэхэд Монголын төр гэхээсээ илүү олон улсын байгууллага хүчин чармайлт гаргаж ажилладаг. ...

Хууль зүйн яамны мэргэжилтэн Ц.Ариунжаргалтай 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжих “Захиргааны ерөнхий хууль”, түүний авлигаас урьдчилан сэргийлэхэд ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.  - Шинээр батлагдсан "Захиргааны ерөнхий хууль"-ийн ач холбогдлын талаар товчхон? Шинэ хууль 2017 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Одоогоор захиргааны байгууллагын үйл ажиллагааг түүнд холбогдох 250 орчим хуулиа...

СЭЗДС-ийн багш, судлаач Түвшинжаргалтай авлигын асуудлыг эдийн засгийн өнцгөөс ярилцсаныг хүргэж байна.  - Авлигыг эдийн засагтай холбож үзсэн судалгаанууд хэр хийгддэг вэ? ШУ-ны олон салбар, чиглэлийн судалгааны нэг сэдэв нь бизнесийн үйл ажиллагааны зардал. Зардал талаас нь авч үзэхэд, авлига нь хэлцэл хийх явцад гардаг зардлын нэг хэсэг болдог. Жишээ нь та бизнес эрхлэхийн тулд төрийн байгууллагуудтай харьцах хэрэг га...

Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, судлаач Б.Энхбаяртай "Өндөр түвшний авлига" сэдвийн хүрээнд төрийн албан дахь авлигын талаар ярилцлаа.  - Төрийн алба тогтворгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж харж, ойлгож байна? Төрийн албаны хууль тийм муу хууль уу? Анхны “Төрийн албаны хууль” 1995 онд батлагдсан. Уг хууль нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид, зөвхөн хуулинд захирагддаг, то...

“Ил тод байдлын түншлэл” гэх зэрэг 11 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ хамтран хийдэг. Ингэхдээ тодорхой аргачлалын дагуу хуулинд нийцүүлж хийх ёстой...

Гаднаас орж ирж буй бохир мөнгө нь манай улсад зөвхөн нөлөөгөө тогтоох зорилготой гэдгийг ойлгох хэрэгтэй. Авлигаас олсон орлогыг өөр хэлбэрт шилжүүлэхдээ мэргэжлийн мөнгө угаагч нарыг ашиглах тохиолдол байж болно. Санхүүгийн мэдээллийн албанаас гаргадаг мэдээлэлд тоо харагдахаас биш сэжигтэй гүйлгээний эзэн, холбогдогч ямар нэгэн байдлаар харагдахгүй....

Иргэд та бид захиргааны байгууллагын гаргаж буй аливаа шийдвэрт оролцож чаддаг бил үү? Таны эрх, ашиг сонирхолд хамаатай асуудлыг танай сумын засаг дарга нэг л мэдэхэд гаргачихсан байдаг жишээ олон. Захиргааны байгууллагууд чухам ямар хуулийн хүрээнд,  ямар үндэслэлээр, хэний саналыг аваад ийм шийдвэр гаргачихваа гэдгийг олон нийтэд тэр болгон мэддэггүй. Тодорхой бус байдал нь авлига цэцэглэх таатай хөрс болдог. Энэ асууд...

“Азийн сан”, “Сант марал” сантай хамтран 2007 оноос авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох 16 дахь удаагийн судалгаагаа Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны дэмжлэгтэйгээр нийслэл Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан үндэсний хэмжээнд хийжээ. ...

Монгол Улсын иргэдийн ахуйд ойр, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан органик хууль гаргах ёстой.Надад авлига өгөх, авах тохиолдол гарч байсангүй.Шүүх, хуулийнхан авлигад өртөхгүй байх нэг арга нь тэдний томилгоог ойлгомжтой болгох, эс бөгөөс хэн нэгэн улс төрчийн үгээр томилогддог бол эргээд нөлөөнд автана....

Хяналт тавих, шахалт үзүүлэх механизмгүйгээс Монголын улс төрийн намуудын санхүүжилт албан бус хэлбэрээр явагддаг. Бүртгэлгүй, тайлангүй санхүүжилтүүд дараа нь "бялуу хуваах" нөхцөл болдог....

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогттой ярилцлаа.  - Төрийн эрх бүхий албан тушаалтан хууль бус шийдвэр гаргалаа гэхэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?   Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ч ижил төрлийн зөрчил дахин гарахгүй гэсэн баталгаа алга байна. Өөрөөр хэлбэл захиргааны албан тушаалтанд иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасных н...

Манай улс төрийн намуудын санхүүжилт нь “Улс төрийн намын тухай” хуулиар зөвшөөрсөн эх үүсвэрээс санхүүжигдэж байна. Намууд хууль бус эх үүсвэрээс санхүүжигдсэн нэг ч тохиолдол манай улсад бүртгэгдээгүй. “Улс төрийн намын” тухай хуулинд, нам хандивынхаа талаар нийтэд мэдээлж байна гэж заасан...

Мөнгө угаахгүйгээр өндөр түвшний авлига явагдахгүй....

Харин тухайн намын санхүүжиж буй хэлбэр нь “зохисгүй” байх үед сонгуулийн үйл явцыг гажуудуулан, намын төлөвшилд сөргөөр нөлөөлж, сонгуулийг шударга бус явагдахад хүргэх, авлига бий болох хөрс суурь болдог. Сонгуулийн бус үед ч намууд санхүүжилтийн мэдээлэл нь ил тод байдаггүй. ...

Хямралын үед хүмүүс илүү тэмцэгч шинжтэй болдог. Улс төрд орсноор мөнгөтэй болно гэсэн хандлага нэг хэсэг давамгайлж байсан бол одоо тэр нь хумигдаж байна....

. Хуулиараа "Сонгуулийн ерөнхий хороо" (СЕХ) нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих ёстой боловч энэ байгууллагын бүтцэд санхүүгийн хяналт тавих чиг үүрэг бүхий хэлтэс, энэ чиглэлээр мэргэшсэн нэг ч аудитор байхгүй...

Бид зөвхөн зохицуулалтынх нь зарчмыг хуулж авчраад хэрэгжүүлэхэд хангалттай. Хэн нэгнийг, ямар нэг байгууллагыг лоббидох гэж байгаа хүн энэ тухайгаа зарладаг“Лоббины тухай” хуультай оронд лоббины мэргэшсэн компаниуд байдаг. Тухайлбал, Монгол улс нь АНУ-ын “Orion Strategies” лоббины компанитай гэрээтэй...

Хуулинд жилд 20 саяас дээш төгрөгийн хандив авах, намд хандив өгснийхөө төлөө ямар нэгэн давуу байдал, эрх хөөцөлдөхийг хориглоно гэж заасанэтэл өнөөдөр тухайн хүн намаасаа нэр дэвшихийн тулд маш их хэмжээний дэнчин өгдөг...

Зөвлөлийн даргын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал томилох бөгөөд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байнаБас төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн маргааныг хянадаг...

Авлига бол бид бүгдийн хамгийн том дайсанБи ярьж, бусад нь хийнэ биз гэж аливаад ханддаг, залхуу, идэвхигүй ард түмэн байгаа учраас авлига газар авч байна.Авлигыг зогсоох машин ажиллахгүй байхад хуурай ярих нь бараг илүүц....

Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл хамааруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан...

Эксперт Сэтгэгдэл

албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад хууль бус бизнес хийх давуу байдал олгочихоод эцэст нь төрийн хяналт шалгалт, иргэдийн мэдээллийг үндэслээд шалгаж хууль бусаар газар авсан, авилга авсан мэдэгдэхээр бултаж алга болдог увайгүй байдал газар авах нь...ялангуяа орон нутагт...нөгөө компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхад газрыг хураана, бизнесээ зогсоо гэх мэтээр дарамталдаг байдал даамжрах төлөвтэй...дунд, доод шатны төрийн албан хаагчдын хууль бус шийдвэрүүд авилгын идээ буглаж байна даа

2019.10.29

улс төрийн намуудын санхүүжилт ил тод болсон цагт авилга, албан тушаалын гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурах магадлалтай...намын санхүүжилтээ босгохын тулд албан тушаалд томилсон нөхдүүдээ шахаж, шаардсанаас болж л авилга гаарч байна шүү дээ...60 тэрбум -ийн гэх хэрэг ийм л эх сурвалжтай биз дээ...шилэн намуудад сонгуульд оролцох боломж олгодог эрх зүйн зохицуулалт хийвэл болох биш үү

2019.10.29

авилга, албан тушаалын гэмт хэрэг орон нутагт жинхэнэ утгаараа цэцэглэж байна...дунд, доод шатны төрийн байгууллагын албан хаагчид боломж, сиймхий л гарвал албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг олох, авилга авах сэдэлтэй болжээ...

2019.10.29
Ц.Цэрэнпүрэв ОСНААМХ-ны Хуулийн зөвлөх

Авилга нь өөрөө төрийн эрх мэдэл, хууль бус мөнгө хоёроор санаа зорилгоо нэгтгэсэн бүлэглэлийн шинжтэй хар хүч учраас түүнээс салахын тул хууль, эрх зүйн орчинг бүх түвшинд нь боловсронгуй болгож төрийн төмөр шударга хүчтэй тэмцэж байж, төр нийтийн албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлага төгөлдөршиж байж арилна.

2019.10.15
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Авилгатай тэмцэх асуудлаар хуулийн зарим зохицуулалт хийх хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ түүний хэрэгжүүлэх механизм асуудал нь нэг тэргүүнийг болов уу. Авилга бол хүнд сурталын дүү нь ч гэлцдэг. Магадгүй төрийн албан тушаалтны ёс зүй, сэтгэлгээнээс ихээхэн хамаарах байх

2016.05.09

Бүгд нэгэн зүгт тэмүүлээд байх шиг. Хаашаа тэр вэ? Мэдээж Саарал ордон руу. Яагаад? Тэнд орохын тулд ямарч үнээр хамаагүй луйвардах, авилгадах, хуурах, тархи угаах, худлаа амлах, мөнгө тараах, өөрийн нэртэй эд зүйлсийг тусламж, дэмжлэг нэртэйгээр авилга өгөх нь бодитоор байна шүү дээ. Хуурч чадвал УИХ-н гишүүн болж чадна. Одоо байгаа эрхэм 76 дахин саарал ордонд залрах замаа зааж сонгуулийн хуулиа өөрсдийнхөө хүслээр өөрсөддөө зориулж баталлаа. Монголын 3000000 хүнээс хамгийн ухаантай мундаг нь энэ 76 мөн тул өөр хэнийг ч саарал ордонд оруулахгүй юм байх. Энэ агуу ард түмнийг минь дэндүү басамжилж байна даа.

2016.01.19
Х.Золжаргал Харьцуулсан улс төр судлаач

Төв Азийн Казакстан, Кыргызстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан улсууд авилгын индексээрээ дэлхийн 175 улсаас 126-136 хүртэлх байруудад орсон бол Монгол улс авилгын индексээрээ дэлхийн 175 орноос 80-р байрыг эзэлж, нийт 100 онооноос 39-р байрыг эзэлсэн байна. Авилгалд өртсөн улс төрийн албан хаагчдыг багийг хуулж хаях хэрэгтэй. Улс төр ба мөнгө хоёрын хоорондын холбоог зүй зохистойгоор шийдэх шаардлагатай.

2015.12.19
Б.Оюунчимэг СЭЗДС-ийн зөвлөх профессор, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор

Төрийнхөн, улстөрчдийн ёс суртахууны ноцтой дутагдал болох авлигад автах явдлыг зогсоохгүйгээр нийгмийн ёс суртахууны доройтлоос гаргаж, улс орноо хөгжүүлж чадахгүй. Улстөрчид авлигаас салах сонирхолгүй байгаа нь авлигын эсрэг хууль батлаад, авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болоод ч манайд авлига буурахгүй байгаагаас харагдаж байна. Төрийнхөн болон хувийн хэвшлийнхний хооронд авлига авах, өгөх наймаа болох "эдийн засгийн солилцоо" хэвийн үзэгдэл болж, авлигын амь бөхтэй сүлжээ бэхжиж, авлигыг арилгах боломжгүй гэсэн сэтгэгдэл олон нийтэд хэдийнээ төрчихсэн байгаагаас Монгол Улсад зохион байгуулалттай авлига баттай суурьшиж, хямралт хэлбэрийн авлига нэгэнт бий болж хэмээн дүгнэж болохоор байна. Өндөр түвшингийнхний авлига газар авч, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж хэмжээнд хүрч болзошгүй байна. Авлигатай хатуу тэмцэх цаг хэдийнээ ирсэн.

2015.12.14