ХАА-н салбараа дэмжиж байж хөгжинө, энэ удаа төсөв нь яагаад буурсан бэ
2022.10.13

ХАА-н салбараа дэмжиж байж хөгжинө, энэ удаа төсөв нь яагаад буурсан бэ

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Манай улсын гол салбар бол ХАА-н салбар . Энэ салбар татаас өгч байж урагшаа явдаг. ХАА-г дэмжих тал дээр төсөв багасаж орж ирсэн. Хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоол хэрэгжүүлэхэд 228 тэрбум төгрөг орсон гэсэн, задаргаан ямар байгаа вэ. Энэ төсөлд нийт 1,7 Их наяд шаардсан хөтөлбөр, цаашдаа хэдэн жилийн хугацаанд ямар төсөв гаргаж шийдэх вэ. ХААЯ, Сангийн яамтай адилхан бодолтой байгаа юу? Дарханы арьс ширний үйлдвэрээ зогсоогоод, төрийн нэртэй шинэ төсөл гэж зэрэгцээд эхлүүлсэн ийм алдаагаа хэзээ засах вэ.

Түүний асуултад салбарын сайд нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn