2022.10.13

Ц.Даваасүрэн: Засгийн газрын бондын өгөөж, хүү хэлбэлзэлтэй үед гадаад өрийн асуудлыг хэрхэх вэ?

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвхөн тоо тавихад анхаарч, өөрчилж болно гэсэн хандлагаар ач холбогдол өгөхгүй байна. Одоо гаднаас зээл авахад маш хүнд. Энэ 12 сард өгөх Засгийн газрын бондын өгөөж 35.5 хувь, ирэх 2023 онд 28.3 хувь байгаа. 20-30 хувийн хүүтэй бонд ярьж болохгүй. Ийм хүүтэй мөнгө олдлоо ч, эргээд хүүгээ төлж чадахгүй. Энэ асуудалд ЭЗ-ийн байнгын хороо яаж хандаж байна.

Энэ зээл хаачсан бэ, Хөгжлийн банк аваад, УИХ-ын гишүүд өөрсдөө авчихсан. УИХ-ын гишүүдтэй холбоотой компаниуд байна. Сангийн сайд хариуцлагатай байх хэрэгтэй. Улсаар төлүүлж, батлан даалт гаргах гээд сууж байна. Хөгжлийн банкийг дээрэмдсэн хүмүүст Индианагийн их сургуулийг төгссөн баг бий. Баярмагнай, Батбаяр, Батхүү гээд...зохион байгуулалттай ийм ажил хийж болох уу, хууль хяналтынхан шалгасан уу. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn