2022.10.13
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцэж байна
УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус хуулийн төслийн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд тус хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2023 оны төсвийн зарлагын хязгаар, 2024-2025 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn