2022.10.13
Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд хэдэн хувийн бодит нөлөөлөл үзүүлж байна вэ
УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ач холбогдол өгч, төсөв гаргах ёстой. ДНБ-ын өсөлтийг 5 хувьд хүргэнэ гэж байна. Ямар асуудал дээр хэрхэн анхаарч, төлөвлөсөн бэ. Боомт, импорт, экспортын асуудал хэрхэн тусгагдаж орж ирсэн бэ. Эдийн засгийг нэмэгдүүлэх тал дээр ач холбогдол өгөх ёстой. ХАА-тай холбоотой эдийн засгийн өсөлт хэр гарах вэ. Хүнсний аюулгүй байдал дээр юуг анхаарч байгаа вэ. Төсвийн хүрээний алдагдлыг бууруулах нь сайн байна.
Орлогын тэнцлийг 1.5-1.2-т оруулна гэсэн байна. Бид 2-оос 1.5- руу татаад байгаа. Орлого, зарлагын тэнцлийг хэрхэн тооцоолсон бэ. Одоо зарлага нэмэгдсэн байна. Орлого олж, баялаг бүтээж байгаа зүйл дээр юу хийхээр анхаарч байна. Өөрөө өөрсдийгөө баялаг бүтээгчид авч явж байна. Бодитой үйлдвэрлэл төлөвлөж, шударгаар эзэнтэй болго. Хувийг нь ард түмэн хүртээд явах боломж нээж өгөх хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn