2020.04.16

Д.Оюунхорол: Эрүүл мэндийн тухай хуульд маш чухал өөрчлөлтүүдийг оруулж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тодорхойлолтыг бий болгож өгснөөрөө давуу талтай. Энэ нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн харьяалал харгалзахгүй болгож байгаа нь олон хүнд хүлээлттэй байсан асуудлыг цаг хугацаанд нь оруулж ирж байна гэж харж байна. 

Монголд архаг хууч өвчтэй хүмүүс маш их байдаг. Эмнэлэгт хэвтээд 14 хоног эмчлүүлээд зүгээр болчихдоггүй болохоор асаргаа сувилгаа нийгмийн халамжийн зарим үйлчилгээг зохицуулж өгч байгаагаараа энэ хууль онцлог. Эрүүл мэндийн урт хугацааны тусламж үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан авах асуудлыг мөн зохицуулж өгч байгаа.