2020.04.16
Б.Баттөмөр: Эрүүл мэндийн салбарт хийгдэх ажил эрчимтэй сайн хийгдэж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Эрүүл мэндийн салбарт хийгдэх ажил эрчимтэй сайн хийгдэж байгаа. Дархан-Уул аймагт 50 ортой төрөх эмнэлгийг ажил болгож улсын төсөвт суулган барьсан. Өнөөдрийн байдлаар уг эмнэлэгт 2076 эх амаржиж 2096 хүүхэд өлгийдөн авсан. 20 гаруй ихэр хүүхэд мэндэлсэн.
Эмнэлгийг ашиглалтад оруулах энэ ажилд Д.Сарангэрэл сайд маш их идэвхтэй тусалж дэмжиж ажилласан. Энэ жилийн төсөвт Дархан-Уул аймагт ахмадуудад үйлчлэх грэнтлогийн төв баригдаж байна. 6 сард ашиглалтад орно. 2015.09.25 өдөр НҮБ-ээс Эх дэлхийгээ шинэчилье тогтвортой хөгжил 20, 30 гэж баталсан. Энэ хүрээнд 2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж заасан энэ тооцоо хэр явж байна вэ? НҮБ-ын өмнө авсан амлалтууд ямар түвшинд явж байгаа вэ?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуллаа.