2018.01.18
Б.Бат-Эрдэнэ: Хүн амынхаа эрүүл мэндийн асуудалд төр анхаарах ёстой
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хорт хавдар түүнийг эрт оношлох эмчлэх, тоо хэмжээг бууруулах зорилготой хуулийн төслийг дэмжиж байна гэсэн байр суурьтай байлаа.
Хүн амынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарах нь Монгол төрийн нэн тэргүүнд тавих зорилго. Хавдрын эмнэлгийн өргөтгөл, томографикийн аппрат авах төсвийг гишүүд төсөв хэлэлцэж байхад санаа оноогоо хэлж шийдвэрлүүлж байсан жишээ байгаа. 2012-2016 онд 21 аймагт эмчилгээ оношлогооны төв байгуулсан. Дутагдалтай олон зүйл байсан.
Хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдээд өгөх хэрэгтэй. Төрөөс шийдэж байгаа ажлууд бас байгаа. Эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг эрт оношлох, эмчлэхэд анхаарч байгаа хуулийн төслийг дэмжиж байна.
Хавдартай холбоотой асуудлыг цаг алдалгүй анхаарах хэрэгтэй.