2023.12.07
С.Бямбацогт: Иргэд гар утаснаасаа бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.07/ нэгдсэн хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Төр хүнд сурталтай байна, авлигатай байна, шударга бус байна, данхар том байна гээд байгаа асуудал үндсэндээ л төрийн үйлчилгээтэй холбоотой. Төрийн үйлчилгээг яаж ил тод болгох вэ? Нээлттэй болгох вэ? Хүнд сурталгүй болгох уу, авлигагүй болгох уу гэдэг асуудал л ерөөсөө л төрийн үйлчилгээг цахимжуулах хүнээс үл хамааралтай болгох төрд байгаа мэдээллийг төрийн албан хаагч үндсэндээ өөрийнхөө давуу тал болгож ашигладаг иргэдийг зовоодог, ядраадаг, залхаадаг эцэстээ шан харамж болдог цаашлаад авлигал, хээл хахууль болдог. Үүнийг л шийдэхийн тулд монгол улсын их хурал үе шаттайгаар хуулийг батлаад явж байгаа. Албан тушаалын хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргадаг болсон улсын бүртгэлийн багц хуулиуд баталсан нээлттэй мэдээлэл ил тод байдлын тухай хууль баталсан, хувь хүний нууцын тухай хууль баталсан, кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан энэ хуулиуд дээр манай Учрал сайд ажлын хэсгийг голлож анхаарч ажилласан, анх удаагаа цахим хөгжлийн яам байгуулаад сайдыг нь хийж байгаа тийм болохоор эхнээсээ үзэл баримтлал, зорилгоо маш сайн ойлгож байгаа, өнөөдөр хэлж байна шүү дээ.
Төрсний гэрчилгээ шаарддаг, иргэний үнэмлэх шаарддаг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаарддаг, нийгмийн даатгалын дэвтэр шаарддаг, жолооны үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл гээд их захгүй баахан юм шаарддаг энэ шаарддаг байдлыг болиулах гэж байгаа, өөрт байгаа мэдээллээ бусдаас шаарддаг энүүгээрээ үндсэн дээ хүнд суртал гаргадаг ингээд л шан харамж гаргадаг үүнийг л шаардахгүй болгож байгаа. Төлбөрийн картууд байна өчнөөн олон, ХХБ, ХААН, Голомтын гээд өчнөөн олон банкны төлбөрийн карттай, гар утас ялгаа байхгүй сүлжээ барьдаггүй гар утасны компани болгон уулын мухарт антен зоочихсон мобиком, жи мобайл, юнителийн антен гээд илүү зардлууд дээрээс нь хүн болгон гар утасны антенд тааруулаад гурван гар утас барьдаг. Иймэрхүү байдал уудыг байхгүй болгох гээд и-монголиа, хур систем, shilen.gov..mn гээд иймэрхүү байдлаар үндсэн дээ том Big датаг монгол улс нэгдмэл сантай байя үүнээсээ иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай гэрээсээ гар утаснаасаа авах бололцоог л бүрдүүлье гэж байгаа заавал түгжрэл дунд явдаг заавал сумын төв, аймгийн төв орж байж төрийн үйлчилгээ авдаг биш гэрээсээ, гар
утаснаасаа үйлчилгээ авдаг бололцоотой болгох нь чухал байна аа. Энэ хуулийг өөрчилж баталснаараа гэрээсээ, гар утаснаасаа төрийн үйлчилгээ яаж авдаг болох юм энийг сайн тайлбарлаад өгөөч, олон гар утастай байх хэрэгтэй юм уу, баахан зардал гаргах шаардлагатай юм уу, заавал гар утасны дугаартайгаа шилжиж, гар утасны дугаараараа бүх төрлийн сүлжээг нэг л дор авчдаг нэг л антен байхад бүх төрлийн сүлжээг ажиллуулж яагаад болдоггүй юм, гар утаснаасаа бүх төрлийн гүйлгээг хийчихдэг ийм л асуудлуудыг шийдмээр байгаа юм л даа ингээд нэг нэгдсэн дататай, нэгдсэн бодлоготой, нэгдсэн системтэй болмоор байна үүнтэй уялдуулаад бодлого маань нэг баймаар байгаа иймэрхүү зүйлүүдийг давхар бодох ёстой байх аа."
Түүний асуултад, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХ-ны зөвлөх С.Тэнгис нар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn