2019.01.18
Батлан хамгаалахын салбарын анхан шатны тусламж үзүүлэгч эмч нар 3 жил тутамд 1 удаа 6 сарын урамшуулал авна
Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.
Хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар эвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэж байна.