Д.Оюунхорол: Эмнэлгийн урт хугацааны дэмжлэгийг тодорхой тусгаж өгснөөрөө давуу талтай хуулийн төсөл болсон
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Нэлээд олон чухал асуудлыг багцалж оруулж ирж байгаа цаг үеэ олсон чухал хууль. Өнөөдөр манай улсад эрүүл мэндийн анхан шатны байгууллага 549 байгаа үүнээс өрхийн эрүүл мэндийн төв 219 тосгоны эрүүл мэндийн төв 331 үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний өмнө баталсан хуулиар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэгүүдыг дангаар нь хуульд оруулж өгсөн. Гэтэл иргэн гэр бүл аж ахуй нэгжийн оролцоог хамааруулж чадаагүй хуулийн заалт баталсан. Энэ хуулиар эрүүл мэндийн хуульд оруулах шаардлагатай олон заалтыг тусгаж алдаагаа засна.
Эмнэлэгийн урт хугацааны тусламж үйлчилгээ, богино хугацааныхаасаа ямар ялгаатай юм бэ гэдгийг тодорхой гаргаж өгсөн. Ингэснээр амьдралын талаас илүү хувийг хэд хэдэн архаг өвчтэй өнгөрүүлж байгаа хүмүүст нэлээд том боломж гарна гэж харж байгаа. Нийгмийн халамж асаргаа шаардлагатай байгаа иргэдэд зөвхөн эмнэлэгт хэвтэх үед нь бус эмнэлэгээс гарсны дараа эрүүл мэндийн болон нийгмийн халамжын зарим үйлчилгээг үзүүлэх шаардлага хангагдана гэж үзэж байгаа.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
НББСШУБХ-ны хуралдаан