2018.01.18
О.Баасанхүү: Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хорт хавдрын эрт илрүүлэлтэд дээр төсөв суулгахыг дэмжиж байна. Бас эмний бизнес дээр эрүүл мэндийн сайдыг анхаарч ажиллахыг санал болгож байсан.
Нэн тэргүүнд анхан шатны оношлогоог эрт илрүүлэх нь зөв санаа. Боловсрол эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гадагшаа баяндаа явж байгаа юм биш. Манайд сайн эмч нар байна.
Энэ хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. Хорт хавдартай тэмцье гэвэл их юм хийх хэрэгтэй байна. Багаас нь эхэлье. Мөнгө олдог 3 бизнес байдаг архи, тамхи, эм. Салбарын сайд эмний бизнесийг сайн хянаарай. Хорт хавдрын эрт илрүүлэлтэд дээр төсөв суулгахыг дэмжиж байна. Өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй.