Цэргийн анхан шатны байгууллагад ажиллаж эмнэлэгийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлнэ
2018.10.11

Цэргийн анхан шатны байгууллагад ажиллаж эмнэлэгийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төслөөр Зэвсэгт хүчний салбарын эмнэлэгийн албан хаагч, ажилтантай холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Билэгт нар асуулт асууж, санаачлагчын хариултыг авлаа. 

УИХ-ын Б.Энх-Амгалан

"Хил болон Хилийн цэргийн анги дээр тухайн салбар анги, ОтрядЗаставт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын гэр бүлийн хүмүүс байдаг шүү дээ. Мэргэжлийн бус. Энэ хүмүүсийг мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн хүн байх дээр хэр анхаарч байна вэ?

Мөн өрхийн эмнэлэг, сум, тосгоны ажилтантай адил тэнцүү эрхтэй байхаар нийгмийн баталгааг нь тусгаж өгч байгаа юм байна? хэрхэн адилтгах вэ? цалингийн зөрүү байгаа юу?


УИХ-ын гишүүн М.Билэгт 

Эрүүл мэндийн салбарын дэмжих ёстой. Яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогын Сангийн яам дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.