2019.03.21

Олон улсын дүрмийн дагуу татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэмтэй болно

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах үеэр  15 зүйл дээрх татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг арга хэмжээ дээр дүрэмтэй байхаар заасан заалт нь зарим гишүүдийг эргэлзээнд оруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "хуулиас гадна дүрэм гэж зүйл орж ирэх юм бол хууль байгаад яах юм" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлбэр талаасаа тэгж харагдахаар байна. Гэхдээ агуулга талаасаа урьд өмнө байгаагүй маш сайн зохицуулалт байна ажлын хэсэг үүнийгээ засаад явж болохгүй юу гэсэн юм.

Харин ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр 15.9 дээрх татвараас залсхийхийн эсрэг арга хэмжээ авах тухай хэсэг бол олон улсын татварын зарчмын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн бүлэгт багтаж байгаа, олон улсад баримталж байгаа зарчим юм. Бид ажлын хэсэг дээр үүний нэр томъёог засаад явах боломжтой учраас дэмжиж өгөөрэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Гаагын жишгээр ерөнхий дүрэм орж ирээд, тусдаа бүлэг болгоё гэж ажлын хэсэг хэллээ. Гэхдээ УИХ-ын дарга ерөнхий чиг өгөхгүй бол эцсийн хэлэлцүүлэг дээр юу ч засагдахгүй болчих вий. Үүнийг онцгойлон анхаараач гэж хүсэж байна. Өөр нэг асуудал бол 17.1.14 дээр санхүүгийн байгууллага гэдгийг тодорхойлсон байна л даа.