2019.03.21
О.Баасанхүү: Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм байна гэдгийг би дэмжихгүй
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах үеэр УИХ-ын зарим гишүүд О.Баасанхүү төслийн 15.1 заалт дээр
"Татварын хяналт шалгалтын биеэр доор дурдсан нөхцөл тогтоогдсон бол боловч" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, торгох нөхцөл байдал үүссэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас дундаа нэг дүрэм боловсруулах нөхцөл байдал үүсээд байна уу гэж би ойлгоод байна. Ингэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа байгаад хэрэггүй шүү дээ. Татвар дээр хөөн хэлэлцэх хугацаа байгаа бол үүнийгээ л баримтлах ёстой. Гэтэл татвараас зайлсхийхийг эсрэг ерөнхий дүрэм гэдэг зүйл гаргаад ирж байна. Тэгэхээр хуульд дүрэм гэж юу байдаг юм? энэ чинь байгууллагад л байдаг шүү дээ. Журам гэдэг бол байж болно. Тэгэхээр татварын байгууллага дүрэм гэдэг зүйл гаргах нь..ингэснээр нөгөө авилга чинь гарч ирэх гээд байна шүү" гэлээ.
15 заалт дээр татвараас зайлсхийхийн эсрэг арга хэмжээ нь ерөнхий дүрэм гэдэг зүйл орж ирээд байна. Үүнийг би дэмжихгүй шүү. Хуулиар захиргааны болон хуулийн арга хэмжээ авдаг. Харин дүрмээр албадлагын арга хэмжээ авдаггүй юм. Тэгэхээр нэг ухаантай нь очоод нэг дүрэм гэдэг зүйл гаргаад ирлээ. Ингэснээр энэ хууль чинь бүхлээрээ утгагүй болчихлоо. Ингэх юм бол тэр дүрмээ бидний гар дээр гаргаад ир. Энэ дүрмийг хэн батлах юм, хэн хянах юм ...бүгд ойлгомжгүй байна.