2019.03.21
Ж.Ганбаатар: Хууль хяналтын байгууллагуудын дамжлаг нэгээр нэмэгдэж байна
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар татварын албаны эрх мэдлийн асуудлыг хөндлөө.
Тэрээр "хувь хүний өмч, бүтээн байгуулсан, төрийн ямар ч оролцоогүй хөрөнгийг орж ирээд тоолоод байх вий. Хууль хяналтын байгууллагуудын дамжлаг нэгээр нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Ийм хяналт хийдэг байгууллага зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр журам батлахдаа үүнийг хязгаарлаж, зааглаж өгөөрэй. Хавтгайруулан хэрэглэх вий.
Түүний асуултанд ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариулт өглөө.