Ж.Ганбаатар: Татварын асуудал ганцхан төсвийн асуудал биш шүү
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Татварын асуудал ганцхан төсвийн асуудал биш шүү. Хуулинд өөрчлөлт оруулж эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудалд татвар болоод эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй.
50 сая хүртэлх орлоготой ААН-үүдэд хоёр сонголт олгож байна гэж би ойлгож байна. Нэгт жилийн борлуулалтын орлогын нэг хувиа төлөх юм байна. Хоёрдугаарт нэг хувийн торгууль уу арван хувийн торгууль уу?
50 саяаас 1,5 тэрбум орлоготой ААН-үүдын орлогын албан татварыг бүгдийг нь хурааж авчихаад 90 хувийг нь буцаан олгоно гэсэн заалт байсан бол энийг 300 саяас 1,5 сая болгож өөрчилсөн байсан энэ хэвээрээ юу?
50 саяас 6 тэрбум хүртэл орлоготой ААН-үүд жилд 2 удаа тайлан гаргах 6 тэрбумаас дээш бол 4 удаа гэж ойлгосон энэ зөв үү?
Асуултанд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.