2019.03.21
Ж.Ганбаатар: Мэдээлэлгүйгээр яаж кноп дарах юм бэ?
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Зөвхөн төсвийн байнгын хорооныхон мэдээлэлтэй байна. Тэгээд УИХ чуулган дээр бид зөвхөн кноп дарах эрхтэй байна. Гэтэл энд зөвхөн үг хэлнэ гээд байх юм. Надад асуух асуулт байна шүү дээ. Би ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгосон вэ? гэдгийг асуумаар байна. Гэтэл надад асуух эрх байхгүй байна шүү дээ. Тэгээд асуухгүйгээр яаж кноп дарах юм бэ?" хэмээн бухимдсан юм.