Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн зарчмын зөрүүтэй саналын томёоллоор санал хурааах үеэр
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Татварын хяналт шалгалттай холбоотой асуудлыг хөндөөгүй байна. Хяналт шалгалттай холбоотой давуу зүйлүүд бол байгаа өмнөх хуулиас хамаагүй илүү учраас дэмжиж байгаа сайжруулах гэж л олон зүйлүүдийг хэлж байгаа шүү. Тэгэхээр 40-р зүйл дээр татварын хяналт шалтгалыг огт хөндөөгүй. Татварын байгууллага гэдэг бол босоо тогтолцоотой нэг байгууллага гэтэл улсын байцаагчын хийсэн ажлыг үгүйсгээд ороод ирдэг энэ байдлаа болих хэрэгтэй шүү.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль дээр өмнө нь батлагдсан хуулиудтай нийцэхгүй байх асуудал гарч байна. 300 сая хүртэлх жилийн орлоготой ААН-үүдийн орлогыг 1 хувь болгоод, 300-1,5 хүртэлх орлоготой ААН-үүдийг татварын 90 хувийг буцаан олгоно гэсэн заалттай болсон. 90 хувийг буцаан олгож байна гээд шинээр маш олон татварын байцаагчид ажилд ороод улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн бүтэц ажиллах уу? эсвэл өнөөдрийн байгаа бүтцээрээ ажиллаж хүрэх үү гэдэг дээр санаа зовж байна. Хурааж авчихаад буцааж олгоно гэдэг дээр бол нилээн том том асуудлууд үүснэ шүү.