2019.03.21
Татварын ерөнхий хууль
О.Баасанхүү: Татварын өртэй, өргүй гэдгийг шүүх л тогтооно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн тул Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2019.03.21) хуралдаан 10 цаг 48 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганны хуралдаан эхэлж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: