2019.03.22
А.Сүхбат: Хүүхдийн хадгаламжаас татвар авахгүй байх боломж байна уу?
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
МАН-ын болон Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт ард иргэдийн нуруун дээрх татварыг хөнгөлөх хувь хэмжээг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж тусгасан байна. Энд хоёр зүйл байна. Ажил олгогчоос олгож буй хоол унаа түлээ нүүрс цахилгааны үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх боломж байна уу нөгөөтэйгүүр хүүхдийн хадгаламжаас татвар авахгүй байх боломжийн талаар тодорхой хариулт өгнө үү?
Асуултанд сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.