Г.Тэмүүлэн: Улс төрчид томилгоо хийж болохгүй
Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.
УИХ-ыг гишүүн Г.Тэмүүлэн:
Томилгоо хийх асуудал яригдаж байна. Бид томилгоо хийдэг тогтолцоог яаж эрүүл болгох вэ? Улстөржилтөөс яаж ангид байлгах вэ? гэдгийг харах хэрэгтэй. Үүн дээр бодлогоо уралдуулж, санаа гаргаж ажиллах хэрэгтэй. Боловсролын салбар дээр улстөржиж болохгүй. Иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах шаардлага байна. Боловсролын салбарын тогтвортой, чанартай байдал чухал. Боловсролын салбарын мэргэжилтнүүд чадвараараа өрсөлдөж удирдлагад томилогдох хэрэгтэй. Засаг дарга солигдох бүр боловсролын салбарын удирдлагууд солигдож болохгүй. Улс төрчид томилгоо хийх болохгүй. Шинэчлэе гэж байгаа бол эрүүл эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Аль ч засаг дарга ялаагүй улс төрчид.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.13
2024.11.11
БСШУСБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан