2016.04.07

Таван настай хүүхдийг сургуульд элсүүлж болохгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Би боловсролын салбарт олон жил ажилласан. Таван настай хүүхдийг хэрхэвч элсүүлж болохгүй. Зургаан нас гэсэн бол зургаан настайд л элсүүлэх ёстой. Хууль бол хуулиараа л байх нь чухал. Хэдэн арван км зайд хүүхдийг сургууль, цэцэрлэг рүү нь машинаар зөөж болохгүй. Энэ бол хүүхдийн эрүүл мэндэд хортой, эцэг эхчүүд үүнд анхаарахгүй байна. Үүнийг хуулиар хориглодог улс орон ч их бий” гэлээ.

Мөн хэлэлцүүлгийн явцад багш нарын цалин хөлс, хүүхдүүдийн сургуульд орох насны тухай болон бусад асуудлаар янз бүрийн санал гарсан. Ингээд 17 цагийн үед УИХ-ын дарга З.Энхболд ээлжит чуулганыг маргааш үргэлжлүүлэх санал гаргаснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.